Reporter
...
...
"Monsta X" хамтлагийнхан дуучин "Camila Cabello" -тай тайзны ард зураг даруулжээ
2019-12-19 01:58:15

"Monsta X" хамтлагийнхан дэлхийн од  "Camila Cabello" -тай зургаа даруулжээ. 

Америкийн цомог үйлдвэрлэгч "Epic Records" компани албан ёсны сошиал сувагтаа "Monsta X" хамтлагийнхны "Camila Cabello" дуучинтай тайзны ард даруулсан зургийг нийтэлжээ. 

Зураг дээр "Monsta X" хамтлагийнхан дуучин "Camila Cabello" -той биеэ барилгүй, камер луу эгц харж хоёр хуруугаа гозойлгон V үсгийг харуулж даруулсан байна. "Monsta X" хамтлаг гоёмсог стильтэй, халуухан инээмсэглэж, "Camila Cabello" хурц улаан даашинзтай, дур  булаам гарчээ. 

"Monsta X" хамтлагийнхан болон дуучин "Camila Cabello" Америкийн "Epic Records" компанид харьяалагддаг  бөгөөд, саяхан Америкт болсон "Jingle Ball" шоу аяллын үеэр хамтдаа оролцжээ. Ноднин бас тэд уулзаж байсан тул хоёр дахь удаагаа дотночлон уулзсан бололтой. 


"Monsta X" хамтлагийн "MIDDLE OF THE NIGHT" дуу бол "Грэммийн шагнал" гардуулах ёслолд нэр дэвшсэн, "Taylor Swift", "Ariana Grande" нартай хамтарч ажиллаж байсан "Ali Payami"-ийн продюсерлосон дуу. Шинэ дууны үг аяыг зохиоход гишүүд оролцоцгоож, уянгалаг зөөлөн хоолойгоор дуулсан нь Америкийн фэнүүдэд ихээхэн таалагдсан гэсэн шүү. 

Бас Чикаго B96 "Jingle Bash", Миннеаполис, Филадельфи, Нью-Йорк хотуудын "Jingle Ball" тоглолтод дэлхийн одуудтай нэг тайзанд гарч шинэ дуугаа дуулж, өвөрмөц өнгө төрхөөрөө тайзыг чимэглэн олон оронд танигдах нөөц бололцоотой гэдгээ харуулсан билээ. Дээр дурдсанчлан тэд энэ шоунд урьд нь нэг удаа оролцож байсан туршлагатай. Хамтлагийнхан нэртэй брэнд "Chanel Collection", Америкийн "ABC" сувгийн ярилцлага "LIVE! with Kelly & Ryan" -д орж, дэлхийд нэрд гарах гараагаа амжилттай эхлүүлсэн юм. 


Зургийн эх сурвалж: Starship Entertainment




Reporter.mn NEWS ARTICLE
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
user
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тим...
Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр...
user
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р с...
Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст...
user
Жейсон Момоа “Би үргэлж Акуамэн байх болно”
“Aquaman and the Lost Kingdom” кино нь Атлантисын хаан болсон Акуамэн хаант улсад нь нүүрлэсэн аймш...
user
“Aquaman and the Lost Kingdom” бүтээлээрээ үзэгчид...
Атлантисын хаан болсон Акуамэн, түүний хаант улсад нүүрлэсэн хамгийн хүнд аюул, далдлагдсан нууцын...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU