Reporter
...
...
Коронавирусээс бүрэн эдгэрсэн, сайжирсан тухайгаа мэдэгдсэн Холливудын одод
2020-04-05 01:28:32

Холливудын оддоос хамгийн анх коронавирусийн халдвар авч сенсаци үүсгээд байсан Том Хэнкс, Рита Уилсон нар сүүлийн үед баяртай мэдээ дуулгав. Австралид хоёр долоо хоног тусгаарлагдсаны эцэст коронавирусээс бүрэн эдгэрч Америк руу буцсан байна.   

Том Хэнкс 3-р сарын 29-ний өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар тухайн мэдээг хүргэж эмчилгээнд бүх хүчээ дайчилсан Австралийн Эрүүл мэндийн байгууллагад талархсанаа уламжилжээ. Мөн “Бид гэртээ ирээд нийгмийн харилцаанд биечлэн оролцохгүй байгаа” хэмээн сүүлийн үеийн нөхцөл байдлаа танилцуулсан байна. 

Том Хэнкс, Рита Уилсон нар 3-р сарын 27-ны өдөр хувийн онгоцоороо Америкийн Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа гэр лүүгээ явсан байна. 3-р сарын 11-ний өдөр Австралид коронавирусийн халдвар авснаас 16 хоногийн дараа ийнхүү харьжээ. Тэд Австралийн Голдкост эмнэлэгт эмчлүүлж, халдвар авсан гэж оношлуулснаас 5 хоногийн дараа буюу 16-ны өдөр эмнэлгээс гарч, Австралийн Квийнслэндэд байрлах байрандаа 2 долоо хоног тусгаарлагдсан байна. 

3-р сарын 16-ны өдөр Холливудын жүжигчдээс дараагийн коронавирусийн халдвар авсан жүжигчин Ольга Куриленко мөн хурдан сайжирч байгаа талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлаа дэлгэжээ. Бүрэн эдгэрсэн талаар хараахан тодорхой биш боловч, өндөр халуунтай өвдөж байсан үеийг даван гарч сайжрах шатандаа орсон гэж мэдэгдсэн байна. Ольга Куриленко 3-р сарын 23-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар “Бүрэн сайжирсан” гэсэн баярт мэдээний хамт хүүгээ тэвэрч байгаа зургийг оруулжээ. Тэрээр “Долоо хоног өндөр халуурч, толгой өвдөж, ихэнх цагаа орон дээр хэвтэн унтаж өнгөрүүлсэн. Хоёр дахь долоо хоног дээр халуун буурч, хүчтэй толгой өвдөлт арилсан боловч хааяа даа ханиалгаж маш ядарлаа” гэж өнгөрсөн өдрүүдээ дурсжээ. Түүнчлэн “Одоо бүрэн зүгээр болсон. Өглөө бүр урьдын адил ханиалгаж байгаа боловч өдөр тийшээ ханиалга багасаж байгаа. Олон зүйлсийг эргэцүүлэн бодож хүүтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа” хэмээн шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг нь тайвшруулжээ.    

MCU-ийн “Тор”, “Авенжерс” киноны Хеймдаллын дүрээр олонд танигдсан тулаанч од Идрис Эльба 3-р сарын 17-ны өдөр коронавирусийн халдвар авсан тухай харамсалтай мэдээ дуулгаж байсан боловч, сүүлийн үед өвдөхгүй байгаагаа мэдэгдэж шүтэн бишрэгч нартаа мэнд уламжилжээ. Идрис Эльбагийн эхнэр Сабрина Доуре мөн коронавирусийн халдвар авч Холливуд дахь өөрийн гэртээ тусгаарлагдсан байна.  

Одоогоор Идрис Эльба, Сабрина Доуре нарт коронавирусийн улмаас илрэх шинж тэмдэг байхгүй байгаа аж. Идрис Эльба 3-р сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар “Одоо ч гэсэн эхнэр бид хоёр тусгаарлалтад байгаа. Бид хоёрт урьдын адил өөрчлөлт байхгүй, зүгээр байгаа.” гэж мэдэгджээ. Мөн тэрээр “Лондон дахь гэр лүүгээ хурдан буцмаар байна” хэмээн уламжилсан байна.

Америкийн “LOST” олон ангит киноны жүжигчин Даниел Дае Ким коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд сүүлийн эмчилгээгээ хийлгэснээ мэдэгдэж баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “NBC”-гийн “New Amsterdam” олон ангит киноны зураг авалтын үеэр коронавирусийн халдвар авч, Хавай мужийн Хонолулуд байрлах “Drive Thru”-ийн оношлуураар коронавирусийн халдвар авсан гэж оношлогджээ.  

Корона цар тахлын улмаас Америк дахь дорнын хүн рүү чиглэсэн жигшин зэвүүцсэн сэдэлтэй гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах байдал газар авч байгаа энэ нөхцөл байдал дунд ч тэрээр хүчтэй байв. Улмаар олон нийтийн сүлжээгээр бичлэг хийн эмч нарын зөвлөгөө, өөрийн нөхцөл байдлыг тодорхой дамжуулж, шүтэн бишрэгч нартаа тус дэм болохыг зорьсон байна. 3-р сарын 29-ний өдөр инээмсэглэл тодруулан сүүлийн эмчилгээ дууссаныг уламжилж “Саяхныг гэхэд л бие хүнд оргиж, ядрахын зэрэгцээ үнэртэх, амтлах мэдрэмж алга болсон байсан ч, одоо бие маань хамаагүй сайн байгааг мэдэрч байна” гэж хэлжээ. Түүнчлэн “Бүгдээрээ хамтдаа энэ вирустэй тэмцэн даван туулахад бүх хүчээ дайчилцгаая” хэмээн дайчин зоригтой байдлаа илэрхийлсэн байна.    

Зургийн эх сурвалж: SNS

Reporter.mn NEWS ARTICLE
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
user
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тим...
Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр...
user
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р с...
Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст...
user
Жейсон Момоа “Би үргэлж Акуамэн байх болно”
“Aquaman and the Lost Kingdom” кино нь Атлантисын хаан болсон Акуамэн хаант улсад нь нүүрлэсэн аймш...
user
“Aquaman and the Lost Kingdom” бүтээлээрээ үзэгчид...
Атлантисын хаан болсон Акуамэн, түүний хаант улсад нүүрлэсэн хамгийн хүнд аюул, далдлагдсан нууцын...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU