...
...
“Веном 2” киноны хорон санаатан Карнаж
2020-05-01 14:14:21

4-р сарын 21-ний өдөр Сони пикчерс “Веном 2” киноны албан ёсны нэр, нээлтийн өдрийг нийтэд зарлав. “Веном 2” кино нь “Venom: Let There Be Carnage” нэртэйгээр 2021 оны 6-р сарын 25-ны өдөр олны хүртээл болох ажээ. 

Веном нь Хүн Аалзны хүчтэй дайснуудын нэг. 2018 онд олны хүртээл болсон “Веном” кино нь хорон санаатан баатрын дүртэй Марвелийн уран сайхны кино хийгээд Сони Марвел Юниверсийн  анхны бүтээл гэдгээр хүлээлт үүсгэж байсан. Сони Марвел Юниверс нь Марвелийн комик номоос Сони пикчерсийн борлуулах эрхтэй Марвел студийн хийгээгүй киног бүтээх аж.   

“Веном” кинонд Эдди Брок(Том Харди) хэрхэн Веном болсныг өгүүлсэн бол “Веном 2”-т өөрөөсөө илүү хүчтэй хорон санаатантай тулалдах ажээ. “Веном 2” киноны гол хорон санаатан Карнаж(Клетус Кэседи)-ийн дүрийг Вүүди Харрельсон бүтээнэ. Кэседи “Веном” киноны дараагийн ангийг танилцуулах бичлэгт цуврал аллагын сэжигтэн болж хоригдож байгаагаар зурвасхан гардаг. Кэседи Эддид “Би эндээс гарвал асар их хэмжээний аллага болох болно” гэж хэлдэг. 


Комикт Веномоос унасан симбиот Кэседид наалдсанаар Карнаж бий болдог. Карнаж Веномоос улаан өнгөөрөө ялгаатай ба тэмтрүүл биеэс нь гарч хөдөлдөг. “Веном 2” кинонд Кэседи Карнаж болж байгаа үйл явдлыг харуулах бололтой.

“Веном 2” кинонд Карнажаас гадна өөр нэгэн хорон санаатнаар Шриек гарч ирэх аж. Карнажийн найз бүсгүй Шриекийн дүрийг Наоми Харрис бүтээх ажээ. Эх зохиол комикт Шриек дууны хэлбэлзлээр дэлбэрэлт үүсгэж чаддаг ба хүний сэтгэл хөдлөлийг удирддаг. Эх зохиолд Карнаж, Шриек хоёр Карнажийн гэр бүлийг цогцлоон Нью-Йорк хотын иргэдийг алж хяддаг тухай өгүүлдэг.   

"Веном" кинонд Хүн Аалз хэсэгхэн гарах талаар яригдаж байсан боловч Дисней эсэргүүцсэнээр больсон. 4-р сарын 22-ны өдөр Том Харди өөрийн инстаграм хуудаснаа Веном Хүн Аалзтай хамт байгаа зургийг оруулж, төд удалгүй устгасан нь Хүн Аалзны дүр байгаа гэсэн магадлалыг улам ихээр нэмэгдүүлж байна.    


Зургийн эх сурвалж: Sony pictures, Marvel comics

Reporter.mn NEWS ARTICLE
user
Кристофер Нолан найруулагч зураг авалтын газарт б...
Кристофер Нолан найруулагчийн бүтээлээс нь л түүнийг төгс үзэлтэй онцгой нэгэн болохыг мэдэж болно....
user
TENET 7-р сарын 31-нд нээлтээ хийхээр болжээ...
Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Tenet” нь дэлхийн кино шүтэн бишрэгчдийн 2020 оны хамгий...
user
DC болон Марвелын дайчин бүсгүйчүүд сонирхолтой ши...
Марвелын “Black Widow”, DC-ийн “Wonder Woman 1984” кинонууд нэг сарын зайтайгаар олны хүртээл болно...
user
Удахгүй дэлгэцнээ гарах ТОП 4 аймшгийн кино
Зун болж, бүгчим халуун өдрүүд эхэллээ. Гэвч та санаа зовох хэрэггүй. Учир нь халууныг мартуулах ай...
user
Киану Ривз: Миний МАТРИКС 4 кинонд тоглох болсон ш...
6-р сарын 8-ны өдөр Английн “Empire” сэтгүүл Киану Ривзийн ярилцлагыг олон нийтэд хүргэжээ. Тэрээр...
user
Ирэх долоо хоногоос Холливудын кино зураг авалтууд...
Коронавирусын халдвар(Covid-19)-ын улмаас зураг авалт нь зогсоод байсан кинонуудын зураг авалтууд а...
user
Жинхэнэ Боинг-747 онгоцыг дэлбэлсэн Кристофер Нола...
Том оврын зорчигч тээврийн Боинг-747 онгоц байшинтай мөргөлдөнө. Гал дүрэлзэж, асар хүчтэй мөргөлти...
user
Том Круз “Edge of Tomorrow” киноны найруулагчтай д...
Холливудын жүжигчин Том Круз “Edge of Tomorrow” кинонд хамт ажилласан Даг Лайман найруулагчтай дахи...
user
“Warner Bros” компани "Нью-Йорк, Лос Анжелес зэрэг...
"Warner Bros" компани Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Tenet” мөн “Wonder Woman 1984” кин...
user
NASA-ийн дарга “Том Круз энэ удаа жинхэнэ сансарт...
Холливудын жүжигчин Том Круз(нас 58) АНУ-ын Сансар судлалын үндэсний хүрээлэн(NASA: National Aerona...
user
Жэймс Камерон “Аватар” цувралын зураг авалтыг дахи...
Жэймс Камерон найруулагч “Аватар” киноны дараагийн ангийн зураг авалтыг дахин эхлүүлжээ.5-р сарын 9...
user
Диснейн “Hercules” хүүхэлдэй бүрэн хэмжээний кино...
4-р сарын 30-ны өдөр Deadline, Hollywood reporter, Variety зэрэг Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр...
user
“Веном 2” киноны хорон санаатан Карнаж
4-р сарын 21-ний өдөр Сони пикчерс “Веном 2” киноны албан ёсны нэр, нээлтийн өдрийг нийтэд зарлав....
user
“Аймшгийн киноны их мастер” Сэм Рэйми “Доктор Стрэ...
Аймшгийн киноны их мастер Сэм Рэйми найруулагч Марвелд анх удаа аймшгийн кино “Doctor Strange in th...
user
“Хүн Аалз 3” киноны зураг авалт 7-р сард эхэлнэ...
4-р сарын 16-ны өдөр Америкийн хэвлэлүүдэд “Хүн Аалз 3” кино 2020 оны 7-р сарын 13-наас 10 сарын 30...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar
reportermn9@gmail.com

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU