Reporter
...
...
Ирэх долоо хоногоос Холливудын кино зураг авалтууд эхэлнэ “Ready, action!”...
2020-06-12 18:44:01

Коронавирусын халдвар(Covid-19)-ын улмаас зураг авалт нь зогсоод байсан кинонуудын зураг авалтууд ар араасаа үргэлжлэх ажээ. Холливудын кино компаниуд Калифорни мужийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шаардлагыг хангаж чадвал 6-р сарын 12-ны өдрөөс кино зураг авалтууд эхлэх аж.  

6-р сарын 5-ны өдөр Холливуд орших Америкийн Калифорни муж 6-р сарын 12-ноос кино, нэвтрүүлэг, дуу хөгжмийн зураг авалтуудыг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэж мэдэгджээ. 3-р сарын дундаас коронавирусын халдварын улмаас зураг авалтуудыг түр зогсоох захирамж гарснаас 3 сарын дараа ийнхүү зөвшөөрөл олгогдох тухай яригдаж байна. 

5-р сарын 31-ний өдөр Английн засгийн газар болон Эрүүл мэндийн байгууллага мөн адил коронавирусын халдварын улмаас түр зогсоод байсан кино зураг авалтуудыг дахин эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Английн “The Guardian”-ийн мэдээлснээр Английн засгийн газар кино зураг авалтад зориулсан аюулгүйн ажиллагааны шинэ журам, зөвлөмжийг баталжээ. Энэхүү шинэ зөвлөмжид хоорондын зайгаа барих, аюулгүй ажиллагааны сургалт явуулах, биеийн халууныг хэмжих зэрэг багтсан байна. 

Зураг авалтаа дахин эхлүүлэх талаар хамгийн түрүүнд мэдэгдсэн кино бол “Warner Bros” компанийн бүтээл “Fantastic Beasts and Where to Find Them 3” кино юм. Америкийн “comicbook.com” сайт “Fantastic Beasts and Where to Find Them 3” киноны зураг авалт 7-р сард дахин эхэлнэ гэж дурджээ. Тус кино нь Английн кино зөвлөл болон Английн кино судлалын хүрээлэнгээс зураг авалтаа дахин эхлүүлэх зөвшөөрөл аваад байна. 2021 оны 11-р сарын 21-ний өдөр нээлтээ хийнэ.  

Жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглох “Mission: Impossible 7” киноны зураг авалт 7-р сард дахин эхлэх аж. Киноны туслах найруулагч Томми Гормли Английн BBC радиогоор “9-р сард зураг авалт хийхээр төлөвлөсөн орнууддаа зураг авалтуудыг эхлүүлж, ирэх жилийн 5-р сард багтаан тус киног дуусгахаар зорин ажиллаж байна” гэж мэдэгджээ. Кино баг, жүжигчид, арын албаныхны аюулгүй ажиллагаанд зориулж Английн зүүн өмнөд бүсэд байрлах Оксфордшир мужид хоосон газар худалдаж авсан байна. Энэ нь зураг авалт дахин эхлэхэд аяллын чиргүүлүүдийг бэлдэж вирусээс хамгаалахын тулд аж. Тус кино 2021 оны 11-р сард нээлтээ хийнэ. 

Жэймс Камерон найруулагчийн бүтээл “Аватар 2”, Роберт Паттинсон жүжигчний гол дүрд нь тоглох “The Batman” зэрэг кинонууд мөн адил зураг авалтаа дахин эхлүүлэхээр бэлдээд завгүй байгаа ажээ. 5-р сарын 22-ны өдөр "Аватар 2" киноны продюсер Жон Ландау өөрийн олон нийтийн сүлжээний хаягаар кино зураг авалтыг дахин эхлүүлэх талаар бичжээ. Тэрээр “жүжигчид, кино багийнхан ирэх долоо хоногт Шинэ Зеланд руу буцан зураг авалтаа эхлүүлнэ” гэсэн байна. Найруулагч Жэймс Камерон, Жон Ландау, киноны багийнхан 5-р сарын 30-ны өдөр Шинэ Зеландын Веллингтонд хүрч, 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж байгаа ажээ. “Аватар 2” кино 2021 оны 12-р сарын 17-ны өдөр нээлтээ хийнэ.       



Зургийн эх сурвалж: Jon Landau Instagram

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
user
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тим...
Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр...
user
“Dune: Part two” хүлээсний эцэст ирэх жилийн 3-р с...
Дэлхий дахины анхаарлыг татаж буй шинжлэх ухаан зөгнөлт кино “Dune: Part two” удаан хүлээсний эцэст...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU