Reporter
...
...
9-р сард нээлтээ хийх “Кингсмен: Хааны Албат” киноны постер
2020-08-05 20:21:53

"Кингсмен: Хааны Албат" кинонд улс орнуудыг хооронд нь хагаралдуулан, олон сая хүний аминд хүрэх дайныг төлөвлөж  түрүүвчээ зузаатгах гэсэн хорон санаатнуудыг зогсоох анхны бие даасан нууц тагнуулын байгууллага болох Кингсмен бий болж буй тухай өгүүлэх ажээ. 

9-р сард олны хүртээл болох “Кингсмен: Хааны Албат” киноны постерт Кингсменийг бэлгэддэг алтан шар “K” эмблемийн урд тус киноны таван гол дүрийн жүжигчид зогссон нь сонирхол татаж байна. Хоёр гараараа илд барьсан зоригтой бөгөөд шийдэмгий Рэйф Файнсыг ахлагчаар нь, сонгодог хэрнээ хээнцэр Харис Дикинсон, бүх биеэс нь хүч чадал ундарсан Жемма Артертон болон Жимон Хонсу, мөн бусдаас өвөрмөц Рис Ифанс гээд өмнөх “Кингсмен” цувралд тоглоогүй жүжигчдийн шинэ бүрэлдэхүүн нь ихэд анхаарал татаж байна. “Тагнуултай тулаант шинэ сонгодог” гэсэн тодотголтойгоор дэлхийн 1-р дайны үеийн нөхцөл байдлыг дүрсэлсэн нь Мэттью Вон найруулагчийн төсөөлөх болон найруулах чадварыг ихэд харуулсан бүтээл хэмээн үзэгчдэд найдвар төрүүлээд байна.


Эхний трэйлэрээс л үнэхээр нарийн хэмжээстэй гэдэг нь харагдаж байна. Харанхуй газар доор арга ухаан сүвэгчлэх нууц байгууллагаас авахуулаад усан онгоцны дэлбэрэлттэй хамт дэлгэц бүхэлдээ галаар дүүрэн хэчнээн нарийн хэмжээстэй байгаа нь анхаарал татна. Түүнчлэн аймшигт дайнаас иргэдийг хамгаалахын тулд хорон санаатнуудын муу үйл ажиллагааг зогсоож, тэдний эсрэг тэмцэхийг хүсэх Конрэдэд Кингсмен гэж юу болох, ямар үйл ажиллагаан дор явагддагийг танилцуулж буй Оксфордын үг нэг бүр нь үнэхээр бусдыг өөртөө татаж, агшин зуур уур амьсгалыг эзлэн авна. 

Хар хувцастай Распутин нь сүр жавхлантай, хүчтэй аураг цацруулан үдэшлэгт хүрэлцэн ирж байгаа нь анхаарал татна. Хаан, цэрэг, язгууртан зэрэг өндөр албан тушаалтнуудад хүчтэй нөлөөлж буй түүний дүр төрх нь үзэгчдийн сэтгэлд мөнхрөх өөр нэгэн агуу хорон этгээд гарч ирэх мэт. 


Цаашид өрнөх тулалдаан нь шинэ эрин үед тохирсон илүү боловсон болж өөрчлөгдсөн “Кингсмен” цувралаас гар тулалдаан болон дэвшилтэт төхөөрөмжийг орлох сонгодог зэвсгүүд анхаарал татаж байна. “Цуст гарал үүслийн гэрч болно” гэсэн нь өмнө кинонуудаас тэс өөр байдлыг харуулах кино бөгөөд илүү нарийн хэмжээст дүрслэл нь хүлээлт үүсгэж байна. 

“Кингсмен: Хааны Албат” кинонд “Кингсмен: Нууц Алба”-ээс эхлэн “Кингсмен: Алтан тойрог” хүртэлх “Кингсмен” цувралаар кино сонирхогчдийг байлдан дагуулж байсан Мэттью Вон найруулагчаар нь ажиллаж мөн “Harry Porter” цуврал, “The Grand Budapest Hotel”, “007 Spectre” гээд олон алдартай кинонд тоглож, төрөлхийн авьяастай гэдгээ баталсан Рэйф Файнс болон “Малефисент 2” кинонд Филип ханхүүгийн дүрийг бүтээж олонд танигдсан Харис Дикинсон шинэ “Кингсмен” бүрэлдэхүүнд орох ажээ. 

Кингсмен: Хааны Албат кино нь 9-р сарын 18-нд нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж:  20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний...
Deadpool цувралын өмнөх ангиуд дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R зэрэглэлийн баата...
user
“Жокер 2”, дэд сэдэв “Folie à Deux”-ийн утга нь?
“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийнэ. “Joker: Folie à Deux” нь...
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU