Reporter
...
...
“Black Panther” киноны найруулагч “Чадвик Боузманыг хорт хавдартай тэмцэж байсныг мэдээгүй... Нуун зураг авалтаа дуусгажээ”
2020-09-03 18:14:30

Жүжигчин Чадвик Боузман 8-р сарын 28-ны өдөр бүдүүн гэдэсний хорт хавдраар хорвоог орхижээ. 2016 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын 3-р үе гэж оношлогдон өвчинтэйгөө тэмцсээр ирсэн байна. “Black Panther” киноны найруулагч Райан Куглер зураг авалтын үеэр Чадвик Боузманыг хорт хавдартай тэмцэж байсныг мэдээгүй байсан гэж мэдэгджээ. 8-р сарын 30-ны өдөр Америкийн “The Hollywood Reporter” зэрэг хэвлэл мэдээллийн олон сайтууд Райан Куглер найруулагчийн Чадвик Боузманд зориулсан гүн эмгэнэлийн үгсийг нийтэд дэлгэсэн байна. 

Үүнд “Талийгаачийн гэр бүлийнхэн түүний өвчний талаар нийтэд дэлгэхэд, би түүнийг мэддэг байсан бүхий л хугацаанд тэр өвчинтэйгөө тэмцэж байсан байжээ.” гээд “Тэр бол сайн эцэг, сайн удирдагч байсан. Сүсэг бишрэлтэй, соёлтой, өөртөө итгэлтэй нэгэн байсан учраас хамтран ажиллаж бид өвчтэй гэдгийг нь анзаараагүй байх.” гэж хэлсэн байна. Улмаар “өдрөөс өдөрт, жилээс жилд түүнд байсан бүхий л хугацаандаа тэрээр гайхалтай сайхан амьдралаар амьдарч, гайхамшигтай уран бүтээлд өөрийгөө мөнхөлсөн.” хэмээжээ. Түүнчлэн “талийгаач веган хооллолтын арга, цар тахлын үеэр надад болон гэрийнхэнд минь хоолны жор илгээж байсан. Тэрээр өөрөө хорт хавдартай тэмцэж байсан хирнээ надад болон хайртай хүмүүсээ халамжилж байсан” хэмээн түүнийг дурссан байна.  


Тэрээр 2003 онд “Third Watch” олон ангит киногоор жүжигчний карьераа эхлүүлжээ. “42” киногоор мэргэжлийн лигийн анхны өнгөт арьст тамирчин Жеки Робинсоны дүрээр олны танил болсон байна. Ялангуяа “Марвел”-ын “Ахмад Америк: Иргэний дайн”(2016), “Авенжерс: Цаглашгүй дайн”(2018), “Авенжерс: Эцсийн Тулаан”(2019) зэрэг кинонд тоглож байсан. 2018 онд “Black Panther” кинонд гол дүр T’Challa хааны дүрийг бүтээж байсан тус кино нь супер баатартай кинонуудаас хамгийн анх Оскар-2019 "Шилдэг Кино" төрөлд нэр дэвшиж байсан кино юм. T’Challa хааны зоригтой төрхийг харуулахын тулд дасгал сургуулилтад өөрийгөө бүрэн зориулж бие хаагаа бэлдэн төгс гэмээр “Black Panther”-ийн дүрийг бүтээсэн тэрээр тухайн үедээ хорт хавдартайгаа тэмцэж байжээ. Чадварлаг жүжиглэлт, сайн үйлсээрээ олны дунд үлгэр дуурайлал болсон жүжигчин байсан учир түүнийг гэсэн хамтран ажиллагч, шүтэн бишрэгчдийнх нь эмгэнэл тасрахгүй байна. 

Найруулагч Райан Куглер “Black Panther 2” киноны талаар дурдахдаа, “Өнгөрсөн жил би талийгаачийн хэлэх үгийг төсөөлөн “Black Panther 2” киноны зохиолыг бичсэн.”, “Дэлгэцээр талийгаачийг дахин харж болох хэдий ч, түүний өөр нэгэн шинэ дүр төрх, жүжиглэлтийг харах боломжгүй боллоо. Хэзээ ч ингэж гашуудаж байгаагүй. Дахин дүрсээ харж ярихгүй, мессеж бичихгүй гэж бодохоор л үнэхээр их харуусаж байна.” хэмээн дурджээ.



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний...
Deadpool цувралын өмнөх ангиуд дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R зэрэглэлийн баата...
user
“Жокер 2”, дэд сэдэв “Folie à Deux”-ийн утга нь?
“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийнэ. “Joker: Folie à Deux” нь...
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
user
“Argylle” Хенри Кавиллын дүр
2024 оны 02 сарын 02-ны өдөр нээлтээ хийх тагнуултай тулаант блокбастер кино “Argylle” кинонд тогло...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU