Reporter
...
...
“Black Widow” киноны трэйлер цацагдлаа. Таскмастер гэж хэн бэ?
2020-03-20 11:51:34

“Black Widow” киноны трэйлер цацагдаж, олон үйл явдлын таамаг үлдээв. 

“Black Widow” кино бол Авенжерсийн гишүүн Black Widow буюу Наташа Романофф(Скарлетт Йоханссон)-ийн тухай өгүүлэх анхны соло кино бөгөөд тэрээр “Marvel Cinematic Universe(MCU)”-ийн анхны эмэгтэй баатар билээ. “Black Widow” кино нь “Ахмад Америк: Иргэний дайн(2016)”-аас “Авенжерс: Цаглашгүй дайн(2018)”-ын хүртэлх түүний талаар бидний мэдэхгүй өнгөрсөн үеийн тухай өгүүлэх аж.  

Тус трэйлерт Наташа хуучны хамтрагч Елена Белова(Флоренс Пью)-г зорин очдог. Елена нь Наташатай адил Улаан Өрөө байгууллагад бэлтгэгдсэн нэгэн. Наташа түүнд “Авенжерсэд нэгдэхийн өмнө маш олон буруу зүйл хийж байсан” гэж сэтгэлээ уудалдаг. 


Төд удалгүй “Black Widow” киноны эсрэг дүр Таскмастер гарч ирдэг. Таскмастер “Ахмад Америк” шиг бамбай барьсан, бүх биеэ халхалсан хуягт хувцастай ажээ. Тэрээр юмыг ганцхан хараад л сайтар тогтоон биелүүлдэг чадвартай нэгэн аж. Эх зохиол комикт Улаан өрөөний бэлтгэсэн хорт этгээд Айрон Мейден байсан Мелина Востокофф(Рэйчел Вайс) “Black Widow” кинонд Наташатай хамтрагч болсноор Таскмастер биш байгаа гэсэн эргэлзээг төрүүлдэг. Гэвч Мелина трэйлерт Таскмастертэй нэгэн зэрэг гарч ирдэг нь түүнийг Таскмастер байх магадлалыг бууруулсан.    

Авенжерсийг эсэргүүцэгч Таддеус Росс(Уильям Хёрт) нь Наташаг мөрддөг өөр нэгэн хүчтнээр гарч ирдэг. Өмнө нь “MCU”-ийн цувралд Халк, Авенжерстэй зөрчилдөж байсан Таддеус Росс эх комикт Улаан Халк болж Таддеус багийг үүсгэн байгуулдаг. “Black Widow” кинонд Таддеус Росс нь Улаан Халк болох нь тодорхой биш боловч, “Дисней плас”-аас бүтээх “She-Hulk”-д Улаан Халк гарч ирдэг гэсэн дам яриа тараад байгаа.  


Скарлетт Йоханссон 2010 онд “Төмөр хүн 2” кинонд анх тоглосноос хойш 10 гаруй жил “MCU”-д Black Widow дүрээр амьдарчээ. “Black Widow” кино нь “Авенжерс: Эцсийн Тулаан(2019)” кинонд ямар ч бэлтгэлгүй хагацан одсон Наташагийн дотоод мөн чанар, түүний бидний мэдэхгүй олон зүйлсийн учрыг тайлсан кино болох бололтой. 

Зургийн эх сурвалж: Disney





Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...