Reporter
...
...
BTS хамтлаг Саудын Арабын цээрийг эвдлээ
2019-11-05 06:31:01

Нүүр царай, гарын сарвуу, хөлийн тавхайнаас бусдыг халхалсан хар хувцас абаяа өмссөн эмэгтэй үзэгч нар 3 цаг тоглолт үзэхдээ гартаа барьсан хөгжөөн дэмжигчдийн гэрэлт савааг хөдөлгөн харанхуй цэнгэлдэх хүрээлэнг гэрэлтүүллээ. 




10 сарын 11-нд Саудын Арабын нийслэл Эл-Рияд хотын Кинг-Фад цэнгэлдэх хүрээлэнд BTS хамтлагийн Idol дууны ая явж эхэлмэгц үзэгчид үүнийг л хүсэн хүлээж байсан мэт “түрэн дуулж” угтлаа. Тэд “BTS!” гэж орилж хашхирч, дууг нь даган дуулж бүжиглэж байлаа. 


Исламын шашны хатуу дэг жаягаар абаяа өмссөн бол чанга дуугарахыг хориглодог. Гэтэл Саудын Арабын эмэгтэй үзэгч нар энэ өдөр цэнгэлдэх хүрээлэнд BTS хамтлагийг хэр их шүтэн биширдгээ харууллаа. Хэдхэн жилийн өмнө л  гэхэд олон нийтийн газар бүжиглэхийг ч хориглодог байсан араб эмэгтэйчүүдийн хувьд цээрээ эвдэж байгаа нь нэгийг өгүүлнэ. Тоглолт болсон Кинг-Фад цэнгэлдэх хүрээлэнд 2017 он хүртэл эмэгтэйчүүдийг оруулдаггүй(эмэгтэйчүүд хөл  бөмбөгийн тэмцээн үзэх эрхгүй) байжээ.


BTS хамтлаг Саудын Арабын 30 мянга гаруй хүний багтаамжтай том цэнгэлдэх хүрээлэнд гадаадын дуучид хамтлагаас хамгийн анх ийнхүү тоглолтоо хийлээ. BTS хориг хаалттай Арабын соёлын саад тотгорын үүдийг алгуурхан нээлээ. Багийн гишүүд долуулаа хэт задгай биш хувцас өмсжээ. Угтаа Fake love дууны дахилтыг дуулж бүжиглэхдээ хэвлийн булчингаа харуулцгаадаг боловч энэ удаа харуулсангүй. Очсон газар орныхоо соёлд тааруулж хувцаслаж, бүжгээ өөрчлөн дэглэжээ.




Энэ тоглолт нээлттэй байж, шинэчлэлийг эрэлхийлэх гэсэн Саудын Арабын хөгжлийн шинэ алхамтай яв цав нийцсэн гэж болно. Мухаммад бин Салман хунтайжийн хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр “Хэтийн зорилт 2030”-ын нэг хэсэг нь энэ байлаа. Тэд зөвхөн газрын тосонд дулдуйдахгүйгээр аялал жуулчлал тэргүүтэй бусад салбараа хөгжүүлж үйлдвэрлэлийн бүтцээ олон талтай болгохыг оролдож байгаа билээ. Ингэхдээ Саудын Арабын засгийн газар урлаг соёлоор аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд BTS хамтлагийн тоглолтыг зөвшөөрчээ. BTS-ийн тоглолтоос хагас сарын өмнө буюу 9 сарын 27-ноос жуулчны виз олгохыг ч зөвшөөрсөн байна. BTS Саудын Араб орныг үүд хаалгаа нээхэд анхны чухал үүрэг гүйцэтгэж чадлаа.  



<ⓒ Reporter.mn >

Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...