Reporter
...
...
Эмили Блант ♥ Райан Гослин... “THE FALL GUY”
2024-04-26 10:30:50

“The Fall Guy” (найруулагч Дэвид Литч) кино орлон тоглогч (Fall Guy) Кольт (Райан Гослин)-ын хошигнол, тулаан, уянгын жанрыг бүхэлд нь харуулсан кино юм.

Холливудын хамгийн шилдэг орлон тоглогч Кольтод золгүй осол тохиолдсоноос хойш, салалтыг сонгож, өдөр хоногийг харуусан өнгөрөөж байв. Кино найруулагч болсон экс найз бүсгүй Жоди(Эмили Блант)-ийн анхны бүтээлд орлон тоглогчоор хамтрах болсон тэрээр дахин уулзахыг хүсэмжилнэ. Гэвч Жоди түүнд ширүүн хандсанаар тэрээр гуниглах болдог. 


Гэхдээ боломж гарч ирдэг. Гол дүрийн жүжигчин Том(Аарон Жонсон) гэнэт алга болж, кино зогсох аюулд унахад Кольт Жодигийн бүтээлийг аврахын тулд Томын эрэлд гардаг. Гэвч төсөөлшгүй аюултай нөхцөл байдалд орох болно. 

Ямар ч зэвсэггүйгээр үл мэдэгдэх хүмүүст хөөгдөж, хоосон газар өнхрөх гэх зэрэг ноцтой нөхцөл байдалд ч гэсэн орлон тоглогчийн зан авирыг харуулах осолтой тулаан үргэлжлэх болдог. Нүцгэн гараараа ачааны машинд зүүгдэн хэдэн зуун километр замыг туулж, төрөл бүрийн тулааныг гайхалтай харуулах Райан Гослингийн авьяас чадвар нь шүтэн бишрэгчдийнх нь хүлээлтийг үүсгэж байна. 

Тус бүтээлд орлон тоглогчийн ажлын өөрийн гэсэн онцлогийг үзүүлсээр ирсэн бүх чадваруудыг илэрхийлэн харуулах Райан Гослин нь гардан тулалдаан, зэвсэгт тулалдаан, машины хөөцөлдөөн, өндрөөс унах гээд бүгдийг харуулах “Fall Guy”-ийн экстрим орлон тулааны цочирдом байдлаар үзэгчдийг байлдан дагуулах ажээ. 


“Deadpool 2” киног найруулсан Дэвид Литч найруулагч Холливудын од Брэд Питт, Жан Клод Ван Дамм зэрэг жүжигчдээр орлон тоглогчийн дүрийг бүтээлгэж байсан билээ. Тэрээр өөрийн киноны үндэс суурь гэж хэлж болох “Орлон тоглогч”-ийг гол дүрээ болгож тэдэнд талархлыг өргөж байв. 

Мөн энэ удаагийн бүтээлд Гиннессийн дэлхийн амжилтуудыг ч бас тогтоогоод байна. Райан Гослингийн орлон жолоодогчийн дүрийг бүтээсэн Логан Холладей Австралийн Сиднейн далайн эрэгт машин онхолдуулах “cannon rolls (машиныг онхолдуулан өнхрүүлэх сонгодог техник)”-ийг найм бүтэн болон хагас эргүүлэн гиннессийн амжилтыг шинээр тогтоожээ. Энэ нь 2006 онд нээлтээ хийсэн “Casino Royale”-ийн орлон тоглогч Адам Киллерийн эзэмшдэг 7 удаагийн “cannon rolls”-ийг давж 18 жилийн дараа шинэчлэн тогтоосон байна. 


Киноны төгсгөлийн хэсэгт орлон тоглогчид, киног бүтээхийн тулд үргэлж хамт байдаг тэдний дүр төрхийг харуулсан нь сэтгэлийг хөдөлгөж байна.  

“Орлон тоглогч” кино 2024 оны 05-р сарын 03-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...