Apple компани дүрс бичлэг, дуу зэрэг олон үйлчилгээг нэгтгэсэн багц(bundled) үйлчилгээг ирэх жил нэвтрүүлж магадгүй гэж Bloomberg агентлаг 11 сарын 14-нд мэдээллээ. Apple-ын ажилтны хэлж байгаагаар энэхүү төлбөртэй багц захиалгын үйлчилгээнд кино, олон ангит кино стрийминг үйлчилгээ болох Apple TV+ Apple news+, Apple music багтана гэнэ. Үүнийг олон захиалагчтай болох гэсэн арга хэмжээ гэж үзэж болно.Apple компани Apple news+ үйлчилгээг нэвтрүүлэхдээ сарын 9.99 долларын төлбөртэй байхаар тогтжээ.
Төлбөрийн талыг Apple авч, үлдсэнийг нь сонин, сэтгүүлийнхэн авах юм байна. Гэвч Apple news+ багцаар гарах тохиолдолд мэдээний үнэ хямдрах учир хэвлэлийнхний авах мөнгө багасаж болзошгүй гэж тус мэргэжилтэн хэлэв. Apple-ын гол бүтээгдэхүүн Iphone-ы борлуулалт зогсонги байдалд орсонтой холбогдуулан, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа юм байна.
Apple news+ 3 сард эхэлсэн бол, энэ сард Apple TV+ сарын 4.99 долларын төлбөртэй үйлчилгээгээ эхэлсэн билээ. 3 сард зах зээлд нэвтэрсэн Apple news+ хоёр өдрийн дотор 200 мянган захиалагчтай болсон боловч захиалагчийн тоог дахиж нэмэх амаргүй байгаа гэнэ. ⓒ Reporter.mn






