Солонгосын “Бэгдү уул” кино 12 дугаар сард нээлтээ хийхээр болж эхний постероо нийтэд дэлгэлээ
“Бэгдү уул” кино Өмнөд, Умард Солонгосыг бүхэлд нь залгих анхны гамшиг Бэгдү уулын сүүлийн дэлбэрэлтийг зогсоох хүмүүсийн тухай өгүүлдэг кино. Бэгдү галт уулын дэлбэрэлт гэсэн төсөөллөөр бүтээгдсэн уг кинонд И Бён Хон, Ха Жонг Ү, Ма Дун Сог, Жонь Хэ Жинь, Бэ Сү Жи нар тогложээ.
Тус киноны эхний постерт түүхэн дэх анхны гамшигт өртсөн Сөүлийг харуулж анхаарлыг татаж байна. Галд шатсан барилга, утаатай тэнгэр, ширүүн урсгалтай Хан мөрөн гээд Бэгдү уулын дэлбэрэлтийн дараах Сөүл хотыг харуулсан постер яг гамшигт өртсөн юм шиг түгшүүртэй. Түүнчлэн “Бэгдү уулын эхний дэлбэрэлт. БНСУ-ын гамшгийн дохио. Дэлбэрэлт эхэллээ.” гэсэн үгс Өмнөд, Умард Солонгосыг бүхэлд нь залгих түүхэн дэх анхны гамшгийг урьдчилан мэдэгдэж, “Бэгдү уулын дэлбэрэлт” гэсэн шинэ санаа, ноцтой байдлын талаар өгүүлж сонирхол татна.
Ялангуяа “Бэгдү уул” киног “Along with the Gods: The Two Worlds ”, “Along with the Gods: The Last 49 Days ” зэрэг бүтээлийг хийсэн “Dexter Studios” бүтээсэн нь нэг шат ахисан бодит, түгшүүртэй байдлыг харуулна гэсэн хүлээлтийг үүсгээд байна.
Тус кинонд Бэгдү галт уулын дэлбэрэлтийг зогсоохын тулд шийдвэр гаргах чухал мэдээллийг гартаа атгасан Зэвсэгт хүчний 1-р зэргийн албан хаагч “Ли Жүнь Пён”-ий дүрийг И Бён Хон, бүгдийнх нь хувь тавилан шийдэгдэх нууц тактикт оролцсон Дэлбэрэх бодис зогсоох багийн гишүүн Жу Инь Чан-ы дүрийг Ха Жонг Ү, Бэгдү галт уулын дэлбэрэлтийн мэргэжилтэн, геологийн багш Кан Бун Нэ-гийн дүрийг Ма Дунг Сог, сүүлчийн дэлбэрэлтийг зогсоохын тулд тактик санал болгож буй Жонь Юү Гён-ы дүрийг Жонь Хэ Жинь, мөн заавал амьд үлдэх ёстой Чой Жи Ён-ы дүрийг Бэ Сү Жи бүтээжээ. Эдгээр жүжигчдийн ур чадвар, хамтын хүчин чармайлтыг харуулж, өмнө нь хэзээ ч харж байгаагүй шинэ санаа, тааварлахын аргагүй үйл явдлын өрнөл нь хүлээлт үүсгэж байна.
Солонгосын киноны салбарыг төлөөлөх жүжигчид “Бэгдү” галт уулын дэлбэрэлт гэсэн шинэ санаа, төсөөллөөр бүтээгдсэн сонирхолтой, үзүүштэй “Бэгдү уул” кино 12 дугаар сард нээлтээ хийнэ.
<ⓒ Reporter.mn >