Дисней компани “Авенжерс: Эцсийн тулаан” кинонд тоглосон Роберт Дауниг Оскарын эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшүүлэхээ зарлав.
Диснейн шагналд нэр дэвшигчдийн сайт-д эрэгтэй туслах дүр, эмэгтэй туслах дүрүүдэд жүжигчдийг нэрсийг дэвшүүлсэн байна.
Диснейн санал болгосон эрэгтэй туслах дүрүүдэд Роберт Дауни, Крис Эванс, Марк Руффало, Крис Хемсворт, Жереми Реннер, Жош Бролин, Пол Радд, Дон Чидл нар багтсан бол, эмэгтэй туслах дүрүүдэд Скарлетт Йоханссон, Гвинет Пэлтроу, Зое Салдана, Карен Гиллан, Бри Ларсон нарыг оруулжээ.
Нэрсийн жагсаалтанд шилдэг кино, найруулагч, зохиолч, эвлүүлэгч байсан ч эрэгтэй гол дүр байгаагүй аж.
Марвелын шүтэн бишрэгчдийн дунд Роберт Дауниг шилдэг гол дүр биш туслах дүрд нэр дэвшүүлсэнд итгэж чадахгүй байна.
Киноны салбарын мэргэжлийн медиа Screen Rant Роберт Дауниг туслах дүрд нэр дэвшүүлсэн хоёр шалтгаан байна гэж үзжээ.
Нэгдүгээрт, “Авенжерс: Эцсийн тулаан”-д Роберт Дауни хамгийн их гарч, гол үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч энэ киноноос нэг гол дүрийг сонгоно гэдэг хэцүү.
Хоёрдугаарт, Оскарын эрэгтэй гол дүрд яригдаж байгаа Хоакин Феникс, Роберт Де Ниро, Леонардо Ди Каприо нар ширүүн өрсөлдөх нь тодорхой.
Гэвч “Авенжерс: Эцсийн тулаан” кино видео эффект, саунд микс, саунд эдит гэх мэт технологийн ангилалд шагнал авах магадлал өндөр байгаа билээ.
4 сард нээлтээ хийсэн “Авенжерс: Эцсийн тулаан” дэлхий даяар 2,8 орчим тэрбум доллар олж түүхэн амжилт гаргасан юм.
<ⓒ Reporter.mn >