Reporter
...
...
Найруулагч Мартин Скорсезе “Тэр бол кино биш” гэж “Марвел”-д шууд хохирол учруулав
2019-11-11 09:12:49

Холливудын агуу уран бүтээлч Мартин Скорсезе найруулагч 11 дүгээр сарын 5-ны өдөр Марвелын супер баатартай киног хатуу шүүмжилжээ.

“Марвел”-ын “Супер баатар”, “Ди Си комикс”-ийн “Жокер” кинонууд Умард Америкийн киноны зах зээлийг эзлэхийн зэрэгцээ анхааруулга болж байна. “Загалмайлсан эцэг” киноны Фрэнсис Форд Коппола найруулагчаас авахуулаад Марвелын киног шүүмжлэхэд Дисней компани эсэргүүцсэнээр маргаан газар аваад байна.

Скорсезе найруулагч “Нью-Йорк таймс” сонинд “мөхөж байгаа кино бүтээх урлаг” гэсэн сэдэвтэй нийтлүүлсэн нийтлэлдээ “Марвелын кино нь кино гэхээс илүү “theme park” шиг харагдаж байна гээд “Марвелын кино бол кино биш” гэж шүүмжилжээ.

Тэрээр “Миний хайрлаж хүндэлдэг кино бүтээгчдэд кино бол гоо зүй, сэтгэл хөдлөл, оюун ухааныг харуулах явдал” гээд “Марвелын кинонд тийм зүйл байхгүй” гэж онцлов. 

Улмаар “Марвелын кино тодорхой нэгэн хэрэгцээг хангахын тулд л бүтээгдсэн” гээд “Ямар нэгэн аюулыг туулан гараагүй” гэж нэмж хэлжээ. 

Мөн тэрээр “Өнөөдөр олон кино шууд хэрэгцээнд зориулагдан бүтээгдэж байна.” гээд “Түүний зэрэгцээ киноныхоо мөн чанарыг алдаж байна” гэж тайлбарлав.

Ялангуяа Холливудын бизнес, шинийг эрэлхийлсэн кино найруулагчдын санаа зоволт алга болсон байна гээд “Кино бүтээхээр хүсэн мөрөөдөгчдөд энэ нөхцөл байдал үнэхээр хатуу” гэж шүүмжилжээ.

“Догшин бух”, “Таксины жолооч” зэрэг олон шилдэг бүтээл туурвисан найруулагч Скорсезийн найруулсан “Нетфликс”-ийн “Ирланд эр” кино удахгүй нээлтээ хийнэ.


<ⓒ Reporter.mn >


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...