BTS хамтлаг 11 сарын 30нд Сөүл хотын Гүру дүүрэг, "Gocheok Sky Dome" болсон MMA 2019 наадмаас 8 шагналын эзэн боллоо.Энэ өдөр тус хамтлагийнхан “Оны шилдэг хамтлаг дуучин”, “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг дуу бичлэг”, “Оны шилдэг дуу” шагналд тэргүүлж, дээр нь Шилдэг 10, Нэт хэрэглэгчдийн талархал хүлээсэн хамтлаг дуучин, Шилдэг бүжиг, Какаогийн од шагналыг бас хүртлээ. Оны шилдэг хамтлаг дуучны шагнал авсныхаа дараахан хамгийн түрүүнд хамтлагийн гишүүн V сэтгэгдлээ хэлэхдээ "Хувьдаа өөрийгөө юу ч биш гэж боддог. Гэтэл ингээд дуугаараа хүлээн зөвшөөрөгдөж, та бүхэнд хайрлуулж хамтлагийнхныг маань баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг гэж уншиж сонсох бүрд сэтгэл догдолдог.

Зогсох аргагүй. Улам эрч хүчтэй урагшилж жилээс жилд сайхан дуугаар бэлэг барих болно" гэв. Харин ахлагч RM “Студид дуугаа хийж, зааланд бүжгээ давтаад бүжиглэж дуулахдаа бид үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрэх болов уу гэж үргэлж боддог.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд гэрэл гэгээ боллоо. Бид ч чадахаараа мэрийж та бүхэнд гэрэл гэгээ бэлэглэх болно” гэж амлав.Тэднийг тусгай тоглолтыг санагдуулам дуулж бүжиглэхэд бишрэгч нар нь халуун дотноор хүлээн авав. Тэд ч “Boy In Luv”, “Boy With Luv”, “Mikrokosmos” хит дуунуудаа дуулж тайзыг үнэхээр эзэгнэж чадлаа.

[--BANNER 1--]Амьдралдаа ганц л удаа авах боломжтой шинэ хамтлаг дуучны шагнал TXT, ITZY-д очлоо. Жилийн турш цомгийн сайт Melon-д хамгийн олон хүн сонссон шилдэг 10 хамтлаг дуучнаар &lrmEXO, Mamamoo, BTS, BOL4, M.C. The Max, Jannabe, Jang Beom June, Chungha, Taeyeon, Heize нар шалгарлаа.

[--BANNER 2--]▼ MMA 2019 наадмын шагналтнуудОны шилдэг хамтлаг дуучин = BTSОны шилдэг цомог = BTSОны шилдэг дуу = BTS “Boy With Luv”Оны шилдэг дуу бичлэг = BTS1theK тоглолт = The BoyzHot trend = AB6IXКакаогийн од = BTSОны шилдэг тоглолт = SeventeenШилдэг клип = Kang DanielКиноны шилдэг дуу = Gummy Шилдэг бүжиг = BTS, ChunghaR&B/Soul = HeizeРок дуу = N.FlyingАя зохиогч = PdoggТрот дуу = Hong Jin-youngРэп, Хипхоп = Epik HighBest Indie = MeloManceУянгын дуу = TaeyeonГадаад дуу = Billie Eilish: Bad guyНэт хэрэглэгчдийн талархал = BTSОны шинэ хамтлаг дуучин = TXT, ITZY Шилдэг 10 = &lrmEXO, Mamamoo, BTS, BOL4, M.C. The Max, Jannabe, Jang Beom June, Chungha, Taeyeon, Heize Зургийн эх сурвалж: Melon Music Award[--BANNER 3--]