11-р сарын 12-нд, Дисней пласаар гарах Марвел студийн анхны анимэйшн цуврал "WHAT IF" албан ёсны трэйлер цахим сүлжээнд тавигдлаа.
Энэ бичлэгт зомби Ахмад Америк, Стар Лорд болж хувирсан Хар Пантер, Ахмад Америк болсон Пегги Картер нар гардаг аж.
"WHAT IF" комикоос сэдэвлэсэн "Marvel Cinematic Universe" -т болоогүй өөр хувилбарыг харуулна.
Харь гаригийн Вочер "Marvel Cinematic Universe" ийн үйл явдлуудыг хүүрнэн танилцуулж байгаа байдлаар цуврал үргэлжилнэ.
23 ангитай "WHAT IF" -ийг Дисней пласаар 2021 онд гаргахаар төлөвлөжээ.