Reporter
...
...
Ер нь хэн дундад зууны үеийн ширээн дээр “старбаксын аяга” тавьчихав аа?
2019-11-20 05:39:54

“CNN” телевиз 11-р сарын 11-ний өдөр, “Game of Thrones” кино гарч дуусаад 6 сар өнгөрсөн боловч “старбаксын аяганы талаарх нууц” урьдын адил тайлагдаагүй хэвээр байна гэж мэдээлжээ. 

Өнгөрсөн хугацаанд “сэжигтэн” хэмээн яригдаад байсан Лорд Варисийн дүрийг бүтээсэн Конлет Хилл энэхүү “гэмт хэрэг”-т ямар ч хамааралгүй гэж эрс үгүйсгэснээр тус хэрэг бүр ч их төөрөгдөлд оруулаад байна.     

“Game of Thrones” киноны үйл явдал дундад зууны үеийн “Вестерос(Westeros)” тивд өрнөдөг. 

Гэвч “HBO” сувгаар гарсан 8-р цувралын 4-р ангид гол дүр Дейнерис Таргариены урд дахь ширээн дээр хуванцар таглаатай “старбакс”-ын аяга тавиастай байгаагаар гарчээ.   

“Game of Thrones” -ын үйл явдал, старбакс кофешопыг эвлүүлсэн пост олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавигдаж, старбаксын аяга нь Дейнерисийг унагах гэсэн арга мэх хэмээн тайлбарлаж байлаа.  

“Старбакс” компанийн зүгээс “Дейнерис драгон дринк(dragon drink) захиалаагүй учир гайхсан” гэж мэдэгдээд тус алдааг ашиглан шинэ бүтээгдэхүүн(драгон дринк)-ээ сурталчилах боломж болгон ашиглажээ.  


Үүнээс хойш “старбаксын аяга”-ны жинхэнэ эзэн хэн болох талаар таамаглалууд ар араасаа гарч ирсэн. 

Жимми Фэллоны шоунд сүүлийн Дейнерисийн дүрийг бүтээсэн Эмилиа Кларк орж, “Нэгэн үдэшлэг дээр Конлетийн хажууд сууж байхад тэрээр “Эмилиа, чамд нэг юм хэлье” гээд “Үнэндээ тэр аяга бол минийх байсан” гэж шивнэсэн” гэж хэлжээ. 


Гэвч сэжигтэн гэж яригдаад байсан Хилл өмнөх өдөр нь Английн телевизийн нэвтрүүлэгт орж “Намайг тийм зүйл хийсэн гэдгийг нотлох нотолгоо байна уу?” хэмээн сөргүүлэн асуугаад “Одоо намайг сэжигтэн гэж бодохоо боль” гэж хэлжээ. 

Тэгээд Хилл "Эмилиад би онилуулсан. Тэрээр намайг байгаа болгосон.” гэж хэлжээ. Тэрээр өөрийгөө “ямар ч буруугүй” гэдгийг ахин хэлсэн байна. 


ⓒ Reporter.mn



Reporter.mn NEWS ARTICLE
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...