Reporter
...
...
Star Trek 4 гарахаар болжээ
2019-11-27 16:43:10

Star Trek зөгнөлт киноны 4-р анги гарах нь тодорхой болжээ.

11 сарын 20-нд Америкийн Variety  болон бусад сайтуудад “Lucy in the Sky” киноны найруулагч Ноа Хоули Star Trek 4-ийн зохиолч, найруулагчаар ажиллах болсныг мэдээллээ. 2016 онд гарсан Star Trek Beyond-оос хойш 3 жилийн турш завсарласан тус цуврал үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд нааштай хариу гарсан нь энэ. 

2009 онд анх гарсан тус цуврал Жэй Жэй Абрамсын найруулгаар 1-р анги Star Trek: The Beginning, 2-р анги Star Trek Into Darkness хоёулаа амжилт олжээ. Гол дүр Крис Пайн, Зои Салдана, Саймон Пегг, Закари Куинто, Жон Чо нараас гадна Вайнона Райдер, Бенедикт Камбербэтч, Крис Хемсворт нарыг нэртэй жүжигчид болоход энэ цуврал нэмэр болсон нь дамжиггүй.

Амжилттай явж байсан цувралын 3-р анги Star Trek Beyond тун тааруухан болж нэг хэсэг тасалдсан билээ. Шалтгааныг нь олон бишрэгчтэй Ж.Ж.Абрамс найруулагч киног найруулахаа больж зөвхөн продюсерлох болсонтой холбон тайлбарладаг. Ж.Ж.Абрамсын оронд Жастин Лин найруулагч киноны уур амьсгалыг ихээхэн өөрчилж үзэгчдийн урмыг хугалсан гэдэг.

Бас Павел Чеховын дүрд тоглосон жүжигчин Антон Ельчин 2016 онд зам тээврийн ослоор нас барж кино багийнханд том гарз тохиожээ. Чухал дүрийн жүжигчин зуурдаар нас барж, 3-р анги нь бүтэлгүйтсэн цувралыг цаашид үргэлжлэхгүй байх гэсэн таамаг гарч байв. 

Гэтэл 2017 онд 4-р ангийн талаар дахин яригдаж эхлэв. Жүжигчид ч цуглаж MCU Торрын дүрээр нэр алдраа дуурсгаж байсан Крис Хемсворт хүртэл тэдэнтэй хамтарна гэлцэх болсон ч Парамаунт студи төсөв дээр гар татсанаар Хемсвортоос гадна гол дүр Жэймс Киркийн дүрд тоглосон Крис Пайн хүртэл тохиролцолгүй больж байгаа гэж дуулдсан. 3-р ангийн бүтэлгүйтэл, төсөв мөнгөний гачаалын сацуу жүжигчид нэрээ татсан нь цуврал үргэлжлэх ямар ч найдлагагүй болжээ гэсэн сэтгэгдэл үлдээв.

Харин Парамаунтаас найруулагч Ноа Хоулиг найруулагчаар ажиллах болсныг мэдэгдсэнээр цуврал замхраад дуусахгүйг нотоллоо. Крис Пайн 4-р ангид тоглохоор болсон нь нас барсан Антон Ельчинээс бусад жүжигчдийг дахин нэгдэхэд хүргэжээ.

Киноны нээлт хараахан товлогдоогүй байна.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...