...
...
BTS, 2019 оны MAMA наадмаас 9 шагнал авлаа
2019-12-09 19:19:57

BTS хамтлаг 2019 MAMA наадмын гол дүр болж чадлаа. Тэд 4 том шагналыг бүгдийг нь авч бүхнийг бишрүүллээ. Тоглолтын талбайд цугласан 40 мянган үзэгч хүч түрэн уухайлж тоглолтыг нь халуун дотноор хүлээн авлаа.  

12 сарын 4-ны 18 цагаас Японы Нагояа Домд 2019 оны MAMA(Mnet Asian Music Awards) наадам эхэлж, Оны шилдэг дуучин, Оны шилдэг дуу, Оны шилдэг цомог, Оны дэлхийн үзэгчдийн талархал гэсэн 4 гол шагналыг гардан авав. 2019 MAMA наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолыг Mnet болон Азийн мэдээллийн сувгуудаар шууд нэвтрүүлж, Mwave, Youtube, Twitter онлайн сүлжээгээр бүх дэлхийн 200 орчим бүс нутагт дамжуулан хүргэжээ. 

BTS хамтлаг 4 том шагналыг бүгдийг нь авч хэр хүчтэй хамтлаг гэдгээ нотлон харууллаа. Түүнчлэн BTS Дэлхийн шүтэн бишрэгчдийн сонголт, Шилдэг эрэгтэй хамтлаг, Шилдэг эрэгтэй хамтлагийн бүжиг, ТОП 10 шилдэг эрэгтэй хамтлаг дуучны шагнал хүртэж нийт 9 шагналын эзэд боллоо. 



BTS хамтлагийнхан бүх амжилтаа A.R.M.Y-тай холбоотой гээд тэдэнд талархаж явдгаа илэрхийлж  "Та бүхэнд хүч зориг нэмэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно. Бид ч бас та бүхнээсээ ихээхэн урам зориг авдаг шүү. Цаашдаа ч хичээцгээнэ. Ирэх жилийг ч амжилт бүтээл дүүрэн байлгахын төлөө хамтдаа зүтгэе. Баярлалаа” гэв.  

Энэ өдөр BTS тайзны эзэд байлаа. 

TWICE хамтлагийнхан бас Дэлхийн шүтэн бишрэгчдийн сонголт шагналаас гадна Шилдэг эмэгтэй хамтлаг дуучин, Шилдэг эмэгтэй хамтлагийн бүжиг, ТОП 10 шилдэг эмэгтэй хамтлаг дуучин шагналуудыг хүртлээ.


2019 MAMA наадмын шагналтнууд

▲Оны шилдэг хамтлаг дуучин : BTS

▲Оны шилдэг дуу : BTS

▲Оны шилдэг цомог : BTS

▲Оны дэлхийн үзэгчдийн талархал: BTS

▲Дэлхийн шүтэн бишрэгчдийн сонголт: BTS•GOT7•Seventeen• TXT•TWICE• ATEEZ •MONSTA X• BLACKPINK•EXO• X1 

▲Шилдэг шинэ эрэгтэй хамтлаг дуучин : TXT

▲Шилдэг шинэ эмэгтэй хамтлаг дуучин : ITZY

▲Шилдэг эрэгтэй хамтлаг : BTS

▲Шилдэг эмэгтэй хамтлаг : TWICE 

▲Шилдэг эрэгтэй дуучин : Baekhyun

▲Шилдэг эмэгтэй дуучин : Chungha

▲Шилдэг гоцлол бүжиг : Chungha

▲Шилдэг эрэгтэй хамтлагийн бүжиг : BTS

▲Шилдэг эмэгтэй хамтлагийн бүжиг : TWICE

▲Шилдэг гоцлол дуучин : Taeyeon

▲Хамтлагийн шилдэг дуу : BOL4

▲Хөгжмийн хамтлагийн шилдэг тоглолт : Jannabe

▲Шилдэг хип хоп, хотын дуу : Heize

▲ Best Collaboration: Lee So-ra “Song request (Feat. SUGA of BTS)”

▲Киноны шилдэг дуу : Gummy “Remember Me”

▲Дэлхийн шилдэг тоглолт : MONSTA X

▲ТОП 10 шилдэг эрэгтэй хамтлаг дуучин : BTS

▲ТОП 10 шилдэг эмэгтэй хамтлаг дуучин : TWICE

▲Шилдэг дууны тоглолт : Mamamoo

▲Шилдэг бүжгийн тоглолт : GOT7

▲Олон улсын шилдэг хамтлаг дуучин : Dua Lipa

▲Азийн шинэ шилдэг хамтлаг дуучин : WayV

▲ Breakthrough Achievement: Seventeen


Зургийн эх сурвалж : MNET




Reporter.mn NEWS ARTICLE
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
user
15 жилийн дараа эргэн ирсэн... Харрисон Форд “Инди...
“Индиана Жонс: Хувь Тавилангийн Хүрд” нь домогт аялагч, археологич Индиана Жонс хувь тавилангийн ду...
user
Бурхдын хилэн... “Шазам!”
2023 оны 03-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх DC-ийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх “Шазам: Бурхдын хи...
user
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ......
Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “...
user
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж...
Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” → “Галактик...
Энэ жил Марвелын 5-р үеийн эхлэлийг тавьж байгаа “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” (цаашид “Хү...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэ...
Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагий...
user
Дисней, “Toy Story 5”, “Frozen 3”, “Zootopia 2” а...
2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаа...
user
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилт...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл дог...
Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгү...
user
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны...
user
“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого ол...
Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахины...
user
“Аватар цувралын 3-р ангид гал болон галт уулын үн...
Жэймс Камерон найруулагч “Аватар 3” киноны талаар мэдээлэл өгчээ. 2023 оны 01 сарын 01-ний өдөр Аме...
user
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 ц...
Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун х...
user
“DreamWorks” студийн “Гуталт Муур 2”, 2022 оны 12-...
“Гуталт Муур 2” кинонд есөн аминаас ганцхан амь нь үлдсэн баатар Гуталт муур алдсан амиа эргүүлэн а...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU