Reporter
...
...
“Оддын дайн” үзмээр байв ч яг юу болоод байгааг ойлгохгүй байна уу?
2019-12-10 17:34:30

“Оддын дайн” цувралыг нэг ангийг нь үзээд л ойлгочихно гэвэл  бэрх. Олон ч анги гарсан, зөндөө түүхтэй, дүрүүд нь ч олон, дэс дараагаараа биш наана цаанаа орж нээлтээ хийсэн болохоор хир баргийн үзэгч сүүлийн ангийг нь үзээд амар ойлгохгүй.  

Хэдий тийм боловч Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт нээлтээ хийх сургаар хүлээлт аль хэдийн үүсжээ. Оддын дайны Дарт Вейдер, Йода, тэдний лазер илд хүмүүсийн сэтгэлд хоногшсоных биз. Тэрнээс гадна үнэхээр үйл явдлынх нь амтанд орсон хүмүүс ч цөөнгүй байгаа нь лавтай. Учрыг нь олох гэж багахан зовох боловч үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан “Оддын дайн” цуврал үзүүштэй киноны нэг мөнөөс мөн. Энэ цувралыг шинээр үзэх гэж байгаа хүмүүст бага ч болов нэмэр болох үүднээс товч агуулга, дүрүүдийг танилцуулъя. 

“Оддын дайн” кинонд Галактикийн бүгд найрамдах улсын Жедай дайчид, тэдний эсрэг тэмцэх Ситүүдийн зөрчлийг өгүүлдэг. Йода, Оби-Ван Кеноби, Энакин Скайуокер, Люк Скайуокер, тэгээд Рейгээр үргэлжлэх Жедайгийн хүчнийхэн сөнөөлт хүчнээс сэрэмжилж хүчний тэнцвэр, энх тайвныг сахин хамгаалахыг хичээдэг. Харин Дарт Сидиус, Дарт Вейдер, Кайло Рен нарын Сит (Хар хүч) Жедайтай адил хүчтэй боловч сүйрүүлэх хүчийг шүтдэг. Тэд илүү их хүчээр галактикийг гартаа оруулж захирах гэдэг. 




Цувралын үндсэн ангиудаас өмнөх үйл явдлыг өгүүлэх 3 анги болох episode 1, 2, 3 ангиудад Бүгд найрамдах улс, Жедайгийнхны доройтол, Ситийн эзэнт улс үүсэж байгааг дүрсэлдэг. Үндсэн гурвалд тооцогддог episode 4, 5, 6 ангиудад босогчдын армид орсон Люк Скайуокер Жедай болж Дарт Вейдер, эзэнт улстай тулалддаг. Шинэ түүхийг өгүүлэх өмнөх агуулга бүхий гурвал 7, 8, одоо нээлтээ хийх гэж байгаа 9-р анги бол эзэнт улсын Нэгдүгээр зэрэг ба тэдний эсрэг тэмцсээр байгаа босогчдын армийн хооронд өрнөх дайныг харуулна. 

Өмнөх агуулгыг өгүүлэх гурвалын сүүлчийн анги episode 9 Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт -ийн нээлт 12 сарын 20-нд товлогдсон бөгөөд, 1977 онд “Оддын дайн” цуврал эхэлснээс хойш 42 жил үргэлжилсэн Скайуокер Сагагийн төгсгөлийг үзүүлэх юм. Жедайгийн ганц үлдсэн дайчин Рей, мөн Дарт Вейдерийг залгамжилсан Кайло Рений талаарх үйл явдлыг энэ удаа хэрхэх нь сонирхол эрхгүй татаж байгаа билээ.

“Оддын дайн”-ы түүх урт болохоор дүрүүд ч олон. Дүрүүдээс үзэгчдэд хамгийн их хайрлагдсан нь Дарт Вейдер. Тэр бол хар хүчийг ашигладаг Ситийн талынх. Кинонд эсрэг дүр болж гаравч сэтгэл татах увдис нь цаанаа л нэг ондоо. Үйл явдал өрнөхийн хэрээр Дарт Вейдерийн амьдралын эрээн бараан тодорч, зүгээр нэг эсрэг дүр биш гунигт нэгэн болдог. 




Йода ч гэсэн “Оддын дайн”-ы тухай ярихад орхиж болохгүй дүр. Йода Жедайгийн талынх бөгөөд, 800 гаруй настай, бүх Жедайгийн оюун санааны их удирдагч багш. Тэрээр Ситийн хаантай тулалдаж, үхсэн хойноо хүртэл хүчний сүнс сүлд болон заларч, аюул заналд учирсан гол баатруудад зөвлөж тусалдаг. Жижиг ногоон харь гаригийн хүн шиг харагдах агаад Люк Скайуокерыг загнаж байгаа нь ид шидийн хэрнээ инээдмийн байдлаар харагдана. 

Энакин Скайуокер, Люк Скайуокер нар бол цувралыг чиглүүлэгч гол дүрүүд. Episode 1-3 ангиудад Энакин Скайуокерын түүх гардаг бол, 4-6 ангиудад Люк Скайуокер гол дүр болж гарна. Тэд хүчнийхний асар их нөөц чадвартай Жедай болох хэдий ч хувь заяаны эргүүлэгт автаж ахин дахин зовлон бэрхшээл үзэж туулдаг. Нэрийг нь хараад та анзаарсан байж магадгүй. Тэд аав хүү хоёр. Үйл явдал хөврөх тусам аав хүү хоёрын хоорондын зөрчил, нууц түүхүүдийн нууц тайлагдаж энгийн зохиомжтой киноны амин сүнс нь болно. 




Рей, Кайло Рен нар өмнөх түүхийг өгүүлэх 3 ангийн гол дүрүүд бөгөөд, тус бүрдээ Жедай, Ситийн залгамжлагч нар. Рей Люк Скайуокерыг, Кайло Рен Дарт Вейдерийг залгамжлагч. Ялангуяа Кайло Рен ээдрээт амьдралын эрхээр хар цагаан, гэрэл сүүдрийн хооронд зөрчилдөн зовсоор байх агаад, Адам Драйверын гүн гүнзгий нүүр царайны хувирал тухайн дүрийн зовлон шаналлыг тултал нь харуулдаг. Рей яаж төрсөн, ямар учиртай нь одоо болтол тодорхой болоогүй. Төгсгөлийн ангид түүний түүхийг хэрхэн өгүүлэх нь асуултын тэмдэг хэвээр байна. 





Зургийн эх сурвалж: Disney




Reporter.mn NEWS ARTICLE
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...