Reporter
...
...
Марвелийн Black Widow киноны шинэ дүрүүд
2019-12-11 02:20:25

12 сарын 3-нд цацагдсан Black Widow киноны богино трэйлерт олон шинэ дүрүүд гарав. 

Black Widow бол MCU-ийн 4-р фазын эхний бүтээл юм. Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш 15 жилийн дараа Америкт болж байгаа үйл явдлыг Наташа Романов гэгч бүсгүйг тойрсон хэрэг явдлаар харуулна. 

Black Widow хөтөлбөртэй холбоотой өнгөрсөн үе, The Red Room -ийн тухай ч гарна. The Red Room гэдэг нь ЗХУ-ын удирдлагаар Black Widow хөтөлбөрийг хэрэгжүүлж охидыг багаас нь хэрцгий алуурчин болгон бэлтгэдэг байгууллага. 

Энэ киноны бас нэгэн гол дүр Елена Белова(Флоренс Пью) Наташатай тулалдаж байгаагаар гарна. Багаасаа The Red Room -д Наташатай цуг бэлтгэл сургуулилтад хамрагдаж ижил арга техник эзэмшсэн. “Авенжерс: Эцсийн тулаан” (найруулагч ах дүү Руссо) кинонд амь үрэгдсэн Наташагийн дараа шинэ Black Widow болно гэсэн цуу яриа чих дэлсэж байсан учир яггүй нэгэн байж таарна. 




Наташагийн багт нэгдэх өөр нэг хүн бол Рэд Гардиан буюу Алексей Шостаков (Дэвид Харбор). Тэрээр Марвелийн эх комикт Америкийн засгийн газрын Ахмад Америкийн эсрэг тулалдах өрсөлдөгч ажилтан болж гардаг. Оросын тагнуулын алба КГБ-ийн удирдлагаар хүйтэн дайны үед чанд бэлтгэгдсэн нэгэн. Тулалдах чадвар, уран жолоодлогоороо ялгарна. 

Түүнчлэн Black Widow хөтөлбөрт багтаж байсан ажилтан Мелина Востоков (Рэйчел Вайс) хүч хавсарч Наташагийн тэмцэлд туслах бололтой. 

Бас Таскмастер хуягт хөлөг дээр сум харвахаар зэхэж байгаа Рэд Гардиантай тулалдаж байгаагаар гарч байна. Эх комикт тэрээр хүч чадалтай тамиртай гэж дүрслэгддэг. Нарийн ой санамж, хариу үйлдэл үзүүлэх чадвараараа баруун солгойгүй тулалдаж, богино хугацаанд мэдлэг эзэмшин мэргэжилтэн болдог. 




Таскмастер хэдийгээр гарамгай чадвартай ч үүх түүх нь гунигийн сүүдэртэй. Асар богино хугацаанд мэдлэг эзэмшсэн хэдий ч гэрлэлт, Шийлд(S.H.I.E.L.D)-ийн багийн гишүүн  гээд нандин дурсамжуудаа мартсан. Хуучин ой санамжийг нь мартуулж гэмт хэрэгтнүүдийг сургагч болгосон түүнийг энэ удаа Наташагийн төлөвлөгөөнд саад учруулагч эсрэг дүр болгох ажээ. 

Black Widow 2020 оны 5 сард нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Disney





Reporter.mn NEWS ARTICLE
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...