Reporter
...
...
Том Холландын дуу оруулсан сэтгэл татам дүрүүд
2019-12-22 20:03:46

MCU Хүн аалзын дүрээр нэр нь түгсэн Том Холланд сонсголонтой дуу хоолойгоороо үзэгчдийн сонорыг мялаах гэж байна.

2020 оны эхний хагаст л гэхэд 3 кино нь дэлгэцнээ гарна.   


1.  Зүсээ Хувиргасан Тагнуулчид 

2020 оны 12 сарын 27-нд дэлгэцнээ гарах "Зүсээ Хувиргасан Тагнуулчид" тулаант кинонд тагтаа болсон тагнуулын супер ажилтан, Массачусетсийн технологийн сургуулийн төгсөгч оюутан нар дэлхийг аврахын тулд багаар ажиллаж байгааг өгүүлнэ. Том Холланд Вилл Смиттэй хамт гол дүрээр сонгогджээ. Вилл Смит санамсаргүй байдлаар тагтаа болж хувирсан тагнуулын ажилтан Лэнс болно. 

Харин Том Холланд 15-тайдаа технологийн сургууль төгсөж этгээд төсөөллөөрөө хачин жигтэй юмнууд зохион бүтээдэг супер ухаантан Уолтерын дууг оруулжээ. "Зүсээ Хувиргасан Тагнуулчид" киноны Уолтер хайртай хүнээ аварч дэлхийг аврах хүсэлтэй өсвөр насны хүү. Угаас “гавал” төрсөн болохоороо тагнуулын янз бүрийн зэвсэг зохион бүтээж суут санаа сэднэ. Тэрээр тагнуулч Лэнстэй хэрхэн санаа нийлж ажиллаж байгаа нь MCU Питер Паркер “хамраа сөхчихсөн” тэрбумтан Тони Старктай анх уулзаж байсан мөчийг эрхгүй санагдуулна. Том Холланд адал явдалд бэлэн Уолтерын дууг амьд сайхан оруулжээ.


2. Дүлитл

2020 оны 1 сарын 17-нд нээх Дүлитл(найруулагч Стивен Гаген) кинонд амьтадтай хэл амаа ололцдог гоц чадвартай Дүлитл эмч (Робер Дауни Жуниор) аюул нүүрлэсэн хаант улсыг аварч байгааг харуулна. Роберт Дауни Жуниор, Том Холланд нарыг Төмөр хүн, Хүн аалз нар гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.

Том Холланд, Дүлитл эмчтэй замд гарах Жип нохойны дүрд дуу оруулж байгаа. Хэтийдсэн ер бусын чадвартай Дүлитлд ч саад бэрхшээлийг давж гарахад туслах анд нөхөр хэрэгтэй. Жип ямар ч нөхцөлд Дүлитлийг орхидоггүй үнэнч нохой. "Авенжерс: Эцсийн Тулаанд" Төмөр хүнийг хамгаалах гэсэн Хүн аалзтай адил өчнөөн олон аюул бэрхшээлийн дунд ч эзнээ хамгаалдаг. Жипийн хөөрхөн төрх, Том Холландын увдист хоолойтой хэрхэн зохицохыг тун удахгүй үзээрэй. 


3. Урагшаа

"Урагшаа" кинонд эвтэй найртай элф ах дүүс олон жилийн тэртээ тэнгэрийн оронд одсон аавынхаа төлөө аян замд гарч байгааг өгүүлнэ. Энэхүү сургамж дүүрэн гэр бүлийн киноны гол дүр ах дүүс санаа сэтгэл нэгдэн аавынхаа үлдээсэн гэрээслэлийг биелүүлнэ. Луу, шидэт таяг, ганц эвэрт гарч, ид шидийн ертөнцөд аваачих сонирхолтой бүтээл. 

Том Холланд адал явдал туулах дүү элф Ианы дууг оруулна. "Галактикийн Хамгаалагчид" (найруулагч Жэймс Ганн) киноны Старлордын дүрд тоглосон жүжигчин Крис Прэтт бас энэ кинонд дуу оруулна. Аль аль нь MCU баатруудынхаа дүрүүдтэй төстэй. Цовоо цолгиун Старлорд(Крис Прэтт) барагтай юмнаас буцдаггүй элф ах Барли, харин анхны хайраа ч олигтойхон илчилж чаддаггүй "Хүн Аалз(Том Холланд)" юм болгоноос хойш суудаг, бүрэг ичимтгий элф дүү Ианы дууг оруулна. "Урагшаа" 2020 оны 3 сард дэлгэцнээ гарна. 


Зургийн эх сурвалж:  20th century fox, Universal pictures, Disney





Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...