Reporter
...
...
Том Круз “Топ Ган 2” кинонд ахин тоглолоо
2019-12-23 14:51:47

12 дугаар сарын 15-ны өдөр Том Круз болон “Парамаунт Пикчерс" албан ёсны олон нийтийн сүлжээ хаягаараа “Топ  Ган 2” киноны шинэ постер, трэйлерийг цацаж, “Топ Ган: Маверик”  киногоо танилцууллаа.

“Топ Ган” кино бол Холливудын од  жүжигчин Том Крузд нэр хүнд авчирсан бүтээл бөгөөд 1986 онд анх олны хүртээл болж байжээ. Тони Скотт найруулагчаар нь ажиллаж, 15 сая долларын төсөвтэйгөөр бүтээгдэж Умард Америкт 170 сая доллар, дэлхий дахинаас 350 сая гаруй долларын орлого олж байсан бүтээл билээ. 

Өмнөх цувралд Америкийн тэнгисийн цэргийн супер F-14 байлдааны онгоцны нисгэгчийг бэлтгэн гаргадаг “Топ Ган” сургуульд элсэн орсон нисгэгч “Маверик(Том Круз)” хамтрагчаа зуурдаар алдаж, сэтгэлээ хатуужуулан шилдэг нисгэгч болж байгаа тухай өгүүлдэг. 

“Топ Ган” киноны “Take My Breath Away” дуу тэр жилдээ “Academy Awards”, “Golden Globe Awards” –аас  “киноны дуу” шагналыг хүртэж, “Биллбоард”-ын жагсаалтын 1-т бичигдэж, цомог нь 9 сая ширхэг борлогджээ.

Тухайн үед Том Крузын  нарны шил зүүн, нисгэгчийн хүрэмтэйгээр мотоцикл унадаг дүр төрх нь дэлхий дахины  шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлж байсан.

34 жилийн  дараа эргэн ирж байгаа “Топ Ган” киноны үргэлжлэл “Топ Ган: Маверик”-т 1-р ангидаа нас барсан “Goose” (Энтони Эдвардс)-ийн хүү “Bradley”(Майлс Теллер) -ийн сургагч багш “Маверик” (Том Круз) нарын тухай өгүүлэх ажээ. 

1-р ангид Мавериктай нэг зэрэглэлд байсан “Iceman” Вал Килмер эргэн ирж, Эд Харрис Маверикийн даргын дүрд тоглосон байна. Мөн Женнифер Коннелли , Том Крузтай хайрын романс үүсгэх шинэ дүрийг бүтээх ажээ. 

“Oblivion”, “Tron Legacy” киног найруулсан Жозеф Косински найруулагчаар нь, Жерри Брукхаймер продюсероор нь ажиллажээ. Том Крузтай “Mission: Impossible” кинонд хамт ажилласан найруулагч Кристофер Маккуорри эх зохиолыг нь бичжээ. 

Орлон тоглогчгүйгээр тулалдах хэсэгтээ өөрөө шууд тоглодог Том Круз “Топ Ган: Маверик” киногоор үзэгчдийг хэрхэн алмайруулах бол гэсэн хүлээлтийг үүсгээд байна. 

Тус кино ирэх жилийн 6 дугаар сарын 26-ны өдөр  нээлтээ хийнэ. 




Зургийн эх сурвалж: Paramount Pictures



Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...