Reporter
...
...
Марвелийн дараагийн бүтээл, хамгийн романтик WandaVision кинонд юуны тухай гарах вэ?
2019-12-28 16:16:38

Умард Америкт стрийминг үйлчилгээгээ эхэлсэн Дисней пласынхан шуугиан тарьсаар байна. Дисней дангаараа гаргах контентуудаас ялангуяа MCU" -ийн баатруудын гол дүрүүдээр тусгай цувралууд гаргаж байгаа нь хамгийн ихээр анхаарал татаж байгаа билээ. Удахгүй бүтээгдэх MCU -ийн кинонууд нэгэнт дууссан Авенжерс цуврал(2012-2019)-ыг үгүйлсэн үзэгчдийн сэтгэлийг дэвтээх нь дамжиггүй.

Дисней пласаас барих анхны бэлэг MCU цуврал WandaVision 11 сард зураг авалтаа эхэлжээ. WandaVision бол Авенжерсын хос Скарлет Вич(Элизабет Олсен), Вижен(Пол Беттани) нарын түүхийг өгүүлэх цуврал.


Скарлет Вич, Вижен хоёр "Авенжерс: Цаглашгүй Дайн" ангид хагацсан хос. Харин энэ удаагийн цуврал WandaVision 1950-аад оны инээдмийн цуврал маягийн цоглог кино болох сурагтай. Марвелийн эзэн Кевин Файги 7 сард American Comic Con 2019-ийн үеэр хэлэхдээ WandaVision 1950-аад оны үйл явдлыг харуулах цаг хугацааны аялал хийх уянгын цуврал болно” гэжээ. "Авенжерс: Эцсийн Тулаан(2019)" -ээс хойших цаг хугацааг харуулахад  "Авенжерс: Цаглашгүй Дайн" дээр үхсэн Вижен яаж гарах нь сонирхол татна. 

Скарлет Вич, Вижен хоёрын хайр дурлал дэндүү богинохон байсанд харамсаж байсан фэнүүддээ зориулж WandaVision хайр дурлалыг хангалттай сайн харуулах аж. Гэхдээ зөвхөн хайр дурлалдаа умбасаар дуусах уу гэвэл мэдээж үгүй. Марвелийг төлөөлөх хоёр баатар маань гол дүрүүд болж байгаа болохоор Марвелийн өмнөх кинонуудын өнгө аяс, баатарлаг үйлс үргэлжилж таарна. "Авенжерс: Эцсийн Тулаан" дээр л гэхэд Ванда Максимофф хэмээх жинхэнэ нэрээрээ гарсан Скарлет Вич яаж баатрын нэр авсныг ч цувралаас үзэх боломж гарч магадгүй юм. Кевин Файги “Таносоос хүчтэй” гэж үг цухуйлгасан Скарлет Вич WandaVision цувралд ямар сорилт бэрхшээлийг даван туулах бол?


Түүнчлэн WandaVision цуврал нь Марвелийн кинотой шууд холбоотой агуулгыг харуулах тул бусад цувралаасаа ялгарна гэж үзэж байна. Бас 2021 онд нээлтээ хийх төлөвлөсөн MCU-ийн "Doctor Strange in the Multiverse of Madness" киноны агуулгад нөлөөлөх юм байна. Энэ мэдээ тарснаас хойш Доктор Стрэйнж(Бенедикт Камбербэтч) WandaVision цувралд Камеогийн дүрээр гарна гэх таамаглал гарсан. Скарлет Вичийн дүрд тоглох Элизабет Олсены хувьд "Doctor Strange in the Multiverse of Madness" кинонд тоглох нь тодорхой болсон байгаа. 


Одоогоор WandaVision цувралд тоглох MCU-ийн дүр гэвэл "Ахмад Марвел" -д гарсан Моника Рамбо(Тейона Паррис) байна. Моника Рамбо Ахмад Марвелийн дотны найз Мариа Рамбогийн охин болж гарна. Мөн "Thor" цувралд тоглосон Дарси Льюис(Кэт Деннингс), "Хүн Шоргоолж 2" киноны багийн гишүүн Жимми Вүү(Рэндалл Парк) нар тоглохоор болжээ. Хоорондоо холбоогүй байсан MCU-ийн туслах дүрүүд WandaVision цувралд хэрхэн холбогдохыг бушуухан үзэх юмсан.

WandaVision 2021 оны хавар Дисней пласаар гарч эхэлнэ. 


Зургийн эх сурвалж: Disney


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...