Reporter
...
...
“BTS” хамтлагийн шинэ түүхийг өгүүлэх эргэн ирэлт
2020-01-11 15:18:30

“Big Hit Entertainment” 1-р сарын 8-ны өдөр “BTS Weverse” фэн сайтад “BTS хамтлагийн “MAP OF THE SOUL: 7” цомог ирэх сарын 21-ний өдөр худалдаанд гарна” гэж мэдэгджээ.

Энэхүү цомог нь “MAP OF THE SOUL” -ийн хэсэг бөгөөд өнгөрөгч оны 4-р сард худалдаанд гарсан “MAP OF THE SOUL: PERSONA”-ийн үргэлжлэл аж. 

Тус хамтлаг “MAP OF THE SOUL” -оор “Өөрөө өөрийгөө олох” гэсэн ухагдахууныг түгээхээр зорьж ажилласан. Өмнөх “PERSONA” цомог нь хорвоо ертөнцөд тулгарч буй асуудлууд, хайр халамж, баяр баяслыг агуулсан уран бүтээлүүдтэй. 

Тухайн үед дэлхий нийтээр халуун дулаанаар хүлээн авч, Биллбоард 200 цомгийн  жагсаалтын эхэнд бичигджээ. Худалдаанд гарснаасаа хойш 9 сарын дараа ч гэхэд тус жагсаалтад багтсан хэвээр байна.

Түүгээр ч зогсохгүй 2019 оны 7-р сард ‘Nielsen Music” -ийн 2019 оны эхний улирлын тайланд “Top 10 Physical Albums”-ийн нэгдүгээрт бичигджээ. Мөн Америкт хамгийн их борлуулалттай цомгоор тус тус шалгарсан байна. 

Солонгост мөн адил шинэ рекорд тогтоож, “PERSONA” цомог 3,690,000 хувь борлогдож, “Gaon Album Chart”-д хамгийн их борлогдсон цомгоор шалгарчээ. Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу худалдаанд гарснаасаа хойш нийт 19 хоногийн дотор борлогдсон байна.  

Шинэ цомог юуны талаар өгүүлэх нь нууцлаг хэвээр байна. Тус компанийн албаны хүн мэдээлэхдээ “Цомог худалдаанд гарахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "BTS Weverse" -д нийтэлж хүргэх болно” хэмээжээ. 

“BTS” хамтлагийн “MAP OF THE SOUL: 7” цомгийг 2-р сарын 9-ний өдрөөс хөгжмийн сайтуудаас захиалгаар худалдан авах боломжтой юм байна.  


Зургийн эх сурвалж: Big Hit Entertainment


Reporter.mn NEWS ARTICLE
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...