Reporter
...
...
SMCU(Sony Marvel Cinematic Universe) тойм
2020-01-16 12:36:51

“Сони Пикчерс” компани “Морбиус”, “Веном 2” кинонуудын нээлтийн өдрийг тодорхой болгожээ. “Морбиус”, “Веном 2” бол киноны эх зохиол комикт Хүн Аалзны эртний дайсан болох эсрэг дүрүүд юм.  

"SMCU" -ийн энэ жилийн олны хүртээл болгох эхний кино бол 7-р сарын 31-ний өдөр нээлтээ хийх “Морбиус” юм. Уг киноны эх зохиол “Гайхамшигт Хүн-Аалз” комикт гардаг цус сорогч бөгөөд эхний бүрэн хэмжээний уран сайхны кино болон бүтээгдэж байгаа билээ. Эх зохиолд Морбиус бол Нобелийн шагналдаа урамшсан чадварлаг эрдэмтэн хэдий ч, цусны ховор өвчнөө анагаах зорилгоор цус сорогч сарьсан багваахайн эсийг шилжүүлэн суулгах туршилт хийн цус сорогч болдог. Түүний улмаас аллага үйлдэх хүслээ дарж чадахгүй буг чөтгөр болж хүн аалзтай тулалддаг.  


“Морбиус”-ын дүрийг жүжигчин Жаред Лето бүтээжээ. 2016 онд олны хүртээл болсон  “Үхлийн Салаа” кинонд жокерын дүрийг бүтээсэн тэрээр тэс өөр дүрийг бүтээх ажээ. Морбиусын найз бүсгүй хийгээд мөн цус сорогч Мартина Бэнкрофтын дүрийг “Номхон Далайн Хөвөө: Бослого”, “6 underground” кинонд тоглосон жүжигчин Адриа Архона бүтээсэн байна. Морбиусын дайсан болох өөр нэгэн эсрэг дүр Локсиас Крауны дүрийг Мэтт Смит бүтээнэ. Тус бүтээлд Локсиас Краун Морбиустай үй зайгүй найзууд байсан ч ижил туршилтаар цус сорогч болж, аллагын талаарх ёс суртахууны хэм хэмжээний улмаас Морбиустай зөрчилдөх ажээ.

“Морбиус”-аас дутахааргүйгээр шүтэн бишрэгчдэдээ хүлээлт үүсгээд байгаа “Веном” киноны 2 дахь цуврал 10-р сарын 2-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. 2018 онд олны хүртээл болсон “Веном” киног дэлхийн кино шүүмжлэгчид хатуу шүүмжилж байсан хэдий ч, дэлхий дахинаас 855 сая долларын орлого олж, кино төсвөөс 8.5 дахин их орлого олсон амжилтыг авчирчээ. 

Өмнөх цувралд дараагийн ангийг танилцуулах бичлэгээр жүжигчин Вүүди Харрельсон шинэ дүр Карнажийг бүтээж буй тухай гардаг. Карнаж нь аллага гэсэн утгатай. Тус эсрэг дүр нь Веномтой адил харь гарагийн амьд биет симбиотоос бий болсон ба илүү хүчтэй. “Веном 2” кинонд Веном өөрийн дайсан Карнажтай тулалддаг. 2019 оны 10-р сард “Марвел” студи тус кинонд эмэгтэй эсрэг дүр Шриек гарах талаар дурдаж байсан ба Шриек, Карнаж хоёрын хайрын романсын талаар өгүүлэх ажээ.


Шриекийн дүрийг Наоми Харрис бүтээнэ. Хүн аалзаар “MCU” -т улаан шугамаар эрч хүчтэй яваа жүжигчин Том Холланд тус кинонд тоглоно гэсэн яриа газар авч, шүтэн бишрэгчдийн дунд шуугиан тарьж байгаа ч, “Сони Пикчерс” компаниас өнгөрөгч 3-ны өдөр киноны мэргэжлийн “discussing film” сайтад “no comment” гэсэн хариу өгч Том Холланд тус кинонд туслах дүрийг бүтээх эсэх талаар тодорхойгүй байна.    

“Веном 2” киноны найруулагчаар жүжигчин, найруулагч Энди Серкис ажиллана. Веномын дүрийг бүтээсэн жүжигчин Том Харди эх зохиолыг бичихэд мөн оролцсоноор эртнээс ярианы сэдэв болоод байна. 


Зургийн эх сурвалж: Sony pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...