Reporter
...
...
Билли Айлиш "007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ" киноны дууг дуулжээ
2020-01-17 16:36:20

“007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” киноны дууг амилуулсан дуучин ил боллоо.

Тус дуучин нь 2001 онд төрсөн уран бүтээлч бөгөөд дууны үгээ өөрөө зохиож эвлэгхэн хоолойгоороо олонд танигдсан дуучин Билли Айлиш юм. Билли Айлиш болон түүний төрсөн ах Финнеас О’Коннеллтой нар хамтран “007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” киноны дуун дээр ажиллажээ. 

007 цувралын ахлах продюсер Барбара Брокколли болон Майкл Ж. Вилсон нар "Бид ах дүү хоёрыг "007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ" кинонд хөг нэмж төгс хамтарч ажилласанд баяртай байна. Кино маань итгэхийн аргагүй тод, мартагдашгүй дуутай болж байгаад баяртай байна" гэж мэдэгджээ.

Мөн найруулагч Кэри Фүкүнага "Би ч гэсэн тэдний улаан фэн. Ах дүү хоёрын авьяас чадвар, онгод бүтээл нь хэнээс ч дутахгүй. Тэдний хоолой магадгүй хойч үеийнхэнд хүргэх дохио болж, шинэ өөрчлөлт, шинэ санааг ч төрүүлж болох юм" гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.


Дуучин Билли Айлиш “007 цуврал бидний мэдэх хамгийн гайхалтай цуврал. Энэ цувралын дууг дуулах болсондоо одоо ч итгэхгүй байна. Шокноосоо гараагүй л яваа" гэжээ.

Ах Финнеас О’Коннелл 007 цувралын дууны үгийг бичнэ гэдэг миний мөрөөдөл байлаа. Бид дэлхийн хамгийн шилдэг, домогт цувралын шинэ анги “007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” киноны дуун дээр хамтран ажилласан нь үнэхээр их аз завшаан" гэв. 

Билли Айлиш 2016 онд "Ocean Eyes" хэмээх дуугаараа тайзанд анх гарч, 2019 онд "Bad Guy" дуугаараа дэлхий дахинд танигдаж цойлон гарч ирсэн юм. Биллбоардын сингл чарт жагсаалтад тэргүүлж, 62 дахь удаагийн Грэммийн шагналд Оны шилдэг цомог, Оны шилдэг дуу гэх мэт нийт 6 ангилалд нэр дэвшжээ.

Дуучин, ая зохиогч Финнеас О’Коннелл нь продюсер, жүжигчнээр ч ажилладаг. Олон сингл дууныхаа ихэнхийг нь өөрөө зохиожээ.

“007: ҮХЭХ Ч ЗАВГҮЙ” кинонд Жэймс Бонд(Даниэл Крейг) Америкийн Тагнуулын Алба(CIA)-ны найз Феликс Лейтер(Жеффри Райт)-тэй цуг Ямайкад амарч байтал, хулгайлагдсан эрдэмтнийг аврах тусгай даалгавар ирж нууцлаг этгээд(Рами Малек)-ийн эсрэг тэмцэж байгааг өгүүлнэ.

Даниел Крейг, Рами Малек, Лашана Линч, Леа Сейду, Бен Уишоу, Ана де Армас, Наоми Харрис,  Рэйф Файнс нарын тоглосон тус кино 4 сарын 10-нд нээлтээ хийнэ.



Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...