“Муу Залуус: Насан Туршдаа” кино Умард Америкт орлогоороо тэргүүллээ.
“МУУ ЗАЛУУС 3: НАСАН ТУРШДАА” кинонд учир битүүлэг томоохон гэмт хэргийн бүлэглэлийн заналхийлэлд өртсөн цагдаагийн газрын мөрдөгч Майк(Вилл Смит) өөрийн хамтрагч Маркус(Мартин Лоуренс), шинэ загварын зэвсэгээр зэвсэглэсэн шинээр тодрон гарч байгаа AMMO багтай хамтарч даалгавар гүйцэтгэж байгаа тухай гардаг.
"Бокс Оффис Можо" сайтад мэдээлснээр 1 сарын 15-нд нээлтээ хийсэн “Муу Залуус: Насан Туршдаа” 1 сарын 17-нд Умард Америкийн бокс оффист тэргүүлж, нээлтээ хийсэн эхний долоо хоногт 68.1 сая долларын орлого олжээ. Ингэснээр энэ жилийн Мартин Лютер Кингийн өдрийн амралтаар дэлгэцнээ гарсан кинонуудаас, 2015 онд гарсан “Америк мэргэн бууч” (найруулагч Клинт Иствүүд) киноны дараа “дэд байр”-нд бичигдэхээр боллоо.
“Муу Залуус: Насан Туршдаа” кино шүүмжийн сайт "Роттен Томатос" сайтад үзэгчдээс 97 хувийн үнэлгээ авч, Америк, Канадад нээлтээ хийсэн өдрөө олон үзэгч үзсэн үзүүлэлтээр ч “A” зэрэглэлд багтжээ.
“Муу Залуус: Насан Туршдаа” яг одоо кинотеатруудад.
Зургийн эх сурвалж: Sony pictures