Reporter
...
...
“Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө” киноны талаарх 10 баримт
2020-01-25 17:06:58

Харли Квиннийн тухай “Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө” соло кино 2-р сарын 7-ны өдөр нээлтээ хийхтэй зэрэгцэн тус киноны талаар сонирхолтой баримтууд дэлгэгджээ.

“Махчин Шувууд: Харли Квиннийн Гайхамшигт Эрх Чөлөө” кинонд Жокероос салсан Харли Квинн Готам хотыг заналхийлэх этгээдүүдийг устгахын тулд эмэгтэй баатруудын салааг байгуулдаг тухай өгүүлдэг. “DC Extended Universe films”-ийн 2020 оны анхны бүтээл бөгөөд “Wonder Woman”, “Aquaman”, “Joker” кинонуудын араас амжилт дагуулах хүлээлт үүсгэж буй бүтээл юм. Киноны талаар ихээр сонирхож буй шүтэн бишрэгчдэдээ зориулан “Махчин Шувууд” кинотой холбоотой баримтуудыг дэлгэжээ. 


1. Харли Квиннийн дүрийг бүтээсэн Марго Робби тус дүрд зориулж 13 хувцас сольж өмсөж, зураг авах бүрд нүүр хувиргалтад дунджаар 2 цаг 30 минут зарцуулжээ. Харли Квиннийн амьдардаг байранд маш олон төрлийн чихэр жимсийг дэвсэж Харли Квиннийн дүрийн онцлогийг гаргасан байна.  

2. Гарамгай тулалдааныг харуулахын тулд дүр тус бүрд нударган зодооны донжид таарсан хөдөлгөөнийг зохиож, жүжигчид хэдэн сар сургуулилт хийсэн байна. Харли Квиннийн дүрийг бүтээсэн Марго Робби гимнастик, Блэк Канарийн дүрийг бүтээсэн Жерни Смоллетт-Белл таэквондо, кикбокс,  Ренее Монтояагийн дүрийг бүтээсэн Рози Перес бокс, Хантрессийн дүрийг бүтээсэн Мэри Элизабет Уинстэд жүдо, жюү жицү, каратэгээр хичээллэжээ. 

3. Харли Квинн роликтой тэшүүр унаж мотоциклоос зүүгдэн хурдлан давхих нь жүжигчин Марго Робби өмнө нь тоглосон киногоор хуримтлуулсан тэшүүрээр гулгах чадвараа харуулав. Тэрээр уран гулгалтын тамирчны тухай “I, Tonya” кинонд тоглохдоо тэшүүрээр гулгах чадвараа харуулсан боловч жүжигчний аюулгүй байдлыг бодон орлон тоглогч тоглуулжээ. 

4. Касандра Каин(Элла Жей Баско)-ы ягаан гипс дээр зурсан зургийг Элла Жей Баско өөрөө зурсан гэнэ. Арын албаныхан зураг авалтад зориулж уг гипсийг 5 удаа хийсэн ажээ.

5. Арын албаныхан Хантресс(Мэри Элизабет Уинстэд)-ийн хулгавч нумыг илэрхийлэхийн тулд жинхэнэ хулгавч нум 3, резинэн хулгавч нум 3-ыг хийж ээлжлэн ашигласан байна. Резинэн хулгавч нумыг гулгуур зэрэг аюултай үзэгдлийн зургийг авахад ашиглажээ.


6. Арын албаныхан Харли Квиннийн дуртай өндгөн сэндвичийг хийхэд сэтгэлээ хамгийн ихээр шингээсэн гэнэ. Тэд өндгөн сэндвичид орох бяслаг, талх, хэмжээ, баглаа боодолд анхаарч, их нямбай ажилласан гэдэг.  

7. Бусдыг татах хүчээр дүүрсэн хорт этгээдүүдийн дүрийг бүтээхийн тулд маш их зүтгэл гаргасан гэнэ. Юэн Макгрегорын бүтээсэн Романы дүрийн хослол, гоёл чимэглэлд тухайн дүрийн эхний үсэг, халхавч болох хар маскны логог сийлэн зурсан байна. Хүрэмний дотор тал, арьсан бээлий, бөгжний дотор тал, мөн унтлагын хувцаснаас нь хүртэл Романы царайг харж болохоор маш нямбай урлажээ.  

8. Романы баруун гар Виктор бүдэг богино үстэйгээр гарч ирнэ. Викторын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Мессина үсний хэв маягаа хадгалахын тулд хоёр долоо хоногт нэг удаа үсээ засуулж байжээ.

9. Далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээрх загас, мөн үнэр нь хүртэл жинхэнэ байсан бөгөөд Блэк Каранийн дууг жүжигчин Жерни Смоллетт-Белл дуулсан нь маш их сонирхол татаж байгаа. 

10. Зураг авалтын талбайд Харли Квиннийг хамтран бүтээгч "Paul Dini болон Bros" -ийн баг, мөн “Харли Квинн”-ийг зурсан Жимми Палмиотти, Аманда Корнер, “Birds of Prey”, “Wonder Woman”, “Batgirl”-ийг зурсан Гейл Симоне, Жулие Бенсон, Шона Бенсон зэрэг “DC comics”-ийн зохиолч, уран бүтээлчид байнга ирж байсан нь хийх хүсэл тэмүүлэл бялхсан уур амьсгалын дунд явагдсан байна.

“Махчин шувууд: Харли Квиннийн гайхамшигт эрх чөлөө” кино 2-р сарын 7-ны өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Warner bros




Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...