Reporter
...
...
“Red Velvet” хамтлаг “Троллууд 2” анимэйшний K-POP троллын дүрд сонгогджээ
2020-02-16 00:51:35

Дэлхий дахинаа 350 сая долларын орлого олсон “Троллууд”(2016)-ийн дараагийн анги “Троллууд 2” анимэйшнд “Red Velvet” хамтлаг гарах ажээ. Тус кино нь поп, рок, классик, техно, кантри, фанк урсгал жанраас бүрдсэн троллуудын хаант улсад өрнөж буй хөгжмийн тулааныг харуулсан анимэйшн юм. 

“Red Velvet” хамтлагийн гишүүдийн дүр төрхийг илэрхийлэх өнгө болох ягаан(Irene), хөх(Wendy), ногоон(Joy), нил ягаан(Yeri), шар (Seulgi) өнгөөр үсийг нь будсан K-POP Троллуудын дууг “Red Velvet” хамтлаг оруулсан төдийгүй шинэ дуу дуулах аж. “Dream Works” студиэс дуу оруулах ажилд “Red Velvet” хамтлагийн гишүүд өөрсдийн онцлогт тааруулан K-POP троллуудын дүрийг төгс бүтээсэн гэж мэдэгдсэн нь бүр их хүлээлт үүсгээд байна. Түүнчлэн тус кинонд “Red Velvet” хамтлагийн “Russian Roulette” дуу эгшиглэнэ хэмээн яригдаж байгаа нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.  


“Троллууд 2” кинонд “Поппи”-ийн дүрийг бүтээн чадварлаг дуучин, жүжигчин гэдгээ харуулсан Анна Кендрик, Холливудын төлөөлөх олон төрлийн авьяастай энтертэйнер, “Grammy Awards”-ын олон удаагийн эзэн Жастин Тимберлэйк “Бранч”-ийн дүрд дахин дуу оруулж, дуулах ажээ. Мөн домогт рок дуучин Оззи Осборн, “Америкийн Шүтээн” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан алдарт дуучин, дуу зохиогч Келли Кларксон зэрэг олон авьяаслаг жүжигчид хамтдаа алдартай дуунуудын наадмыг толилуулах ажээ. 

“Троллууд 2” кино нь 4-р сарын 17-нд нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures




Reporter.mn NEWS ARTICLE
user
Эмили Блант ♥ Райан Гослин... “THE FALL GUY”
“The Fall Guy” (найруулагч Дэвид Литч) кино орлон тоглогч (Fall Guy) Кольт (Райан Гослин)-ын хошигн...
user
“Deadpool & Wolverine”, 2024 оны 07-р сарын 26-ний...
Deadpool цувралын өмнөх ангиуд дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R зэрэглэлийн баата...
user
“Жокер 2”, дэд сэдэв “Folie à Deux”-ийн утга нь?
“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийнэ. “Joker: Folie à Deux” нь...
user
“Муу ёр 666” цувралыг тойрсон олон янзын хэрэг явд...
Occult киноны “үндэслэгч” гэгддэг “Муу ёр 666” цувралын эхлэлийн түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл...
user
“The Garfield Movie” дэлхийн хамгийн алдартай муур...
“The Garfield Movie” нь зөвхөн Америкт комикс номоор 130 сая гаруй хувь борлуулагдсан бүтээлийн гол...
user
Илүү аймшигтай болсон ... “Муу ёр 666: Эхлэл” 2024...
Алдарт франчайз аймшгийн кино “Муу ёр 666”-гийн өмнөх түүхийг өгүүлэх “Муу ёр 666: Эхлэл” киноны го...
user
“Кунфу Панда 4” дэлхийн 37 улсын бокс оффист 1-рт...
2024 оны 03-р сарын 18-ны бокс оффисийн мэдээлснээр “Кунфу Панда 4” (Майк Митчелл, Стефани Стайн на...
user
“Хий Үзэгдлийн Ангуучид: Мөсөн Хот”, 2024 оны 04 с...
“Ghostbusters” цувралын 4 дэх бүтээл мөн “Хий Үзэгдлийн Ангуучид: Сэргэн Мандалт” киноны үргэлжлэл...
user
“Марвелын Ертөнцийн эзэн”... “Deadpool & Wolverine...
Дэлхий дахинаас 1.56 тэрбум долларын орлого олж, R ангиллын баатартай киноны шинэ түүхийг бичсэн “Д...
user
Хүчирхэг мангасуудын хамтын ажиллагаа, “Годзилла б...
Өмнөх бүтээлд МонстрВерсийг бусниулах тулааныг өрнүүлсэн Годзилла ба Конг. Тэдний багийг бүрдүүлэх...
user
“Бичин Гарагийн Хаант Улс”, 2024 оны 5-р сард нээл...
Уолт Дисней студийн “Бичин Гарагийн Хаант Улс” киноны Super Bowl тэмцээний үеэр трэйлерийг олон ний...
user
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт Өөрийн...
user
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийт...
user
Марвелын шинэ баатар... “Madame Web”?
Ирээдүйн бүх хувь тавиланг найруулах Марвелын шинэ баатар мэндэллээ. Марвел комиксын “Madame Web” н...
user
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулаг...
Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарн...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU