Reporter
...
...
Коронавирусийн хохирол, Холливудын “Гол үйл ажиллагаанууд бүгд зогсов”
2020-03-27 10:47:46

Холливуд коронавирусийн эрчимтэй тархалтын улмаас урт хугацааны турш үргэлжлэх хохиролд өртлөө. Гол үйл ажиллагаануудаа бүгдийг зогсоов. 

Холливудын кино бүтээгч компаниуд коронавирусийн тархалтын улмаас гол үйл ажиллагаануудаа бүгдийг нь зогсоожээ. “Disney”, Warner Bros”, “Netflix”, “Amazon” зэрэг компаниуд кино, телевизийн бүтээлийн зураг авалт, нээлтийн өдрийг хойшлуулсан байна. 

Нэн түрүүнд кино зураг авалтууд зогсжээ. Үүнд “The Falcon and the Winter Soldier”(Чех), “Mission: Impossible 7”(Итали), “Avatar 2”(Шинэ Зеланд), “Elvis Presley”(Австрали) зэрэг кинонуудын зураг авалт зогссон байна.

Эдгээр кинонуудын дийлэнх нь Европт зураг авалт нь явагдаж байжээ. Коронавирусийн халдвар Европт маш хурдацтай тархаж байгаа учир уг шийдвэрийг гаргажээ.   

Үнэндээ бол Том Хэнкс 2-р сарын 12-ны өдөр Австралид “Elvis Presley”-ийн тухай киноны зураг авалтын үеэр коронавирусийн халдвар авсан нь Холливудын жүжигчдээс халдвар авсан анхны тохиолдол аж. 

Кино бүтээх ажлуудын дийлэнх нь зогсжээ. Жишээ нь “Shang-Chi and the Legend of the Ten Rings”, “The Little Mermaid”, “Peter Pan & Wendy”, “Avatar 2”, “The Batman”, “Matrix 4”, “Jurassic World: Dominion” гэх мэт.

Мөн кино нээлтэд  өөрчлөлт орсон байна. Үүнд “Шинэ Мутантууд”, “Mulan”, “Black Widow”, “Аниргүй Орчин II” зэрэг кинонууд нээлтийн өдрөө хойшлуулжээ. 

Энэ нь кино сонирхогчидийн хувьд хүнд цохилт болоод байна. “007: Үхэх ч завгүй” кино нээлтийн өдрөө 11-р сарын 25-ны өдөр буюу 7 сараар хойшлуулсан. Харин “Галзуу хурд 9: Хурдны домог” кино нээлтийн өдрөө ирэх жилийн 4-р сарын 2-ны өдөр буюу 1 жилээр хойшлуулжээ.

Киноны ажил зогссонтой холбоотой гарах уршиг  1-2 жил үргэлжилнэ гэж тооцож байна. Учир нь дийлэнх киноны ажлууд зогсож, төлөвлөсөн хугацаа нь хойшилсон. Төлөвлөсөн хугацаа нь киноны ажил зогсохтой салшгүй холбоотой байдаг билээ. 

Мөн “NBC Universal” компани 35 бүтээлийн ажлыг зогсоожээ. “Apple TV+” бүх цуврал кинонуудынхаа ажлуудыг зогсоосон гэж мэдэгдэв. “Netflix” компани кино хийх ажлаа багадаа 2 долоо хоногоор зогсоохоор болжээ.




Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...