Марвелын “Black Widow”, DC-ийн “Wonder Woman 1984” кинонууд нэг сарын зайтайгаар олны хүртээл болно.
“Black Widow”, “Wonder Woman 1984” кинонууд коронавируст халдварын улмаас нээлтийн өдрөө өөрчилсөн билээ. Улмаар нэг сарын зайтайгаар олны хүртээл болгохоор болжээ.
“Black Widow” кино 5-р сарын 1-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан. Гэвч коронавируст халдварын улмаас нээлтийн өдрөө хойшлуулж, одоогоор 11-р сарын 6-ны өдрөөр товлогдоод байна.
Тус кинонд Авенжерсийн тулалдах ур чадвар, ухаалаг тактикийг хослуулсан дайчин бүсгүй Black Widow(Скарлетт Йоханссон)-ийн тухай өгүүлэх ажээ. “Ахмад Америк: Иргэний дайн”, “Хязгааргүй дайн”-ы дундах цаг үе энэ кинонд гарах юм байна.
“Wonder Woman 1984” кино 6-р сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(WHO)-аас коронавируст халдвар(COVID-19)-ыг цар тахал гэж зарласантай холбоотойгоор нээлтийн өдрийг 8-р сарын 24-ний өдөр болгон хойшлуулсан ч "Warner Bros " компани тус киноны нээлтийн өдрийг дахин өөрчлөн 10-р сарын 2-ны өдөр болгон өөрчилснөө зарласан.
Ийнхүү коронавируст халдвар(COVID-19)-ын улмаас нээлтийн өдрөө өөрчилсөн ч, санамсаргүйгээр нэг сарын зайтайгаар тус хоёр кино олны хүртээл болохоор болсон байна.
Зургийн эх сурвалж: Warner bros, Disney