Reporter
...
...
Кристофер Нолан найруулагч зураг авалтын газарт байлгахыг зөвшөөрдөггүй эд зүйл нь юу байв?
2020-07-07 17:23:23

Кристофер Нолан найруулагчийн бүтээлээс нь л түүнийг төгс үзэлтэй онцгой нэгэн болохыг мэдэж болно. Ямар бодлогогүй юм бэ гэмээр байдлаар зураг авалтыг бодит болгохын тулд зөрүүдэлдэг байна. 2005 онд “Batman Begins” киноны зураг авалтын үеэр Готам хотын ядуусын хорооллыг харуулахын тулд нисэх онгоцны маш том байрыг засан өөрчилсөн гэдэг. “Warner Bros”-ийн нэгэн продюсер дотор нь ороод төөрсөн гэхээр хэчнээн том байсныг илтгэж байгаа гэлтэй.  


“The Dark Knight” киноны алдартай хэсгийг энгийн нэг компьютер графикийн аргаар аваагүй байна. Готам хотын нэгдсэн эмнэлгийг дэлбэлдэг хэсгийн зургийг авахдаа цаашид ашиглагдах боломжгүй Английн нэгэн барилгыг худалдан авч, дэс дараалалтайгаар нурахаар өмнө нь бэлдээд давхар бүрийн шал, баганад дэлбэрэх бодис тавьсан гэдэг. 30 гаруй секундийн зургийг авахын тулд 3 долоо хоног бэлджээ.  Мөн “The Dark Knight” киноны алдартай хэсгийн нэг чиргүүлтэй ачааны машин хөмрүүлдэг хэсгийг мөн адил Чикагогийн Уолл Стрит гэгддэг Ласалль гудамжинд 12 м урт ачааны машиныг бүрэн хөмрүүлсэн байна. 

Ачааны машины сүүл хэсэгт бүлүүр суурилуулж машин хурдлан давхиж байхад бүлүүр ажиллахад тухайн бүлүүр газар цохихын зэрэгцээ машин хөмрөхөөр хийсэн байна. Кристофер Нолан энэ хэсгийн зургийг авахын тулд 6 долоо хоног нарийн зураг төсөл гарган тооцоод хүнгүй газар бодитоор туршиж, 18 дугуйтай том чиргүүлтэй ачааны машиныг Чикаго хотын төвд амжилттай хөмрүүлсэн байна.  


Улмаар 2012 оны бүтээл “The Dark Knight Rises” кинонд гол хорон санаатан Бэйлийн нисэх онгоц барьцаалж агаараас доошоо унадаг хэсгийг бүгд л компьютер графикаар хийсэн байх гэж бодож болох ч, үнэндээ турбопроп онгоцыг унагаажээ. 2014 оны бүтээл “Interstellar” кинонд компьютер график ашиглахыг дургүйцэж, 99 га тариалангийн талбайд эрдэнэ шиш 6 сарын турш тарьж зураг авалтын газрыг бүрэн бэлэн болгосон байна. Элсэн шуурганы хэсгийг тусгай усан хээтэй цаасыг нунтаглаж хийсэн хүний биед хор хөнөөлгүй бодисыг том оврын сэнсээр хийсгэж зургийг нь авсан байна. 


“Dunkirk” киноны зураг авалт амаргүй байжээ. Агаарын тулалдааныг харуулахын тулд кино баг байлдааны онгоц 3-ыг авч, жүжигчдийг нисгэгчийн суудалд суулган зургийг нь томруулж аваад IMAX камераар зураг авалтыг гүйцэтгэжээ. Цэргийн усан онгоц болон хувийн хөлөг онгоцны зургийг авахдаа мөн адил Dunkirk-ийг татан буулгах ажиллагаанд оролцсон 20 гаруй хувийн хөлөг онгоцыг зураг авалтад оруулсан байна. Хувцасны баг хэдэн мянган туслах болон гол жүжигчдэд өмсүүлэх цэргийн хувцсыг урлахын тулд өөрсдөө ноосон даавуу нэхэж цэргийн хувцас урлаж, найруулагчийн шаардлагын дагуу сэмрүүлэн хуучин мэт болгожээ. Хувцасны материалыг бүр нимгэн болгохын тулд хувцас нэг бүрийг усанд норгоод хийн гагнуураар зумлаж хуучин хувцас гэж харагдуулсан байна. 

Бодит амьдрал дээр ч түүний өвөрмөц байдлыг үл ойшоож болохгүй. Нолан найруулагч цахим хаяггүй учир туслах нь чухал и-мэйлийг нь хэвлээд уншиж өгдөг бөгөөд ямар ч ажил хийсэн, ямар ч цаг товлосон бай цагаа яс барьдаг гэнэ.  Мөн Стив Жобс шиг Кристофер Нолан ч мөн өдөр бүр адилхан хувцас өмсдөг гэдгээрээ алдартай. Бага зэрэг хуучирсан, цэнхэр өнгөтэй захтай цамцан дээр хар хөх өнгийн хүрэм өмсдөг. Халуун хар цайнд дуртай тул байнга халуунаа барьдаг аягатай явдаг бөгөөд хэчнээн их уудаг вэ гэдгийг түүний шүдний өнгө нь илтгэнэ. Кристофер Ноланы нарийн бичгийн хамгийн чухал чадварын нэг нь амттай хар цай найруулж чаддаг байх ёстой гэнэ. 

Кростофер Нолан кино бүтээхийнхээ өмнө аавынхаа хуучин бичгийн машинаар 2 долоо хоног киноны эх зохиолын санаагаа бичдэг байна. Энэ нь зүгээр улиг болсон үйлдэл гэж хэлж болох боловч, бодит байдал дээр бичгийн машинаар бичсэн санааг хавтаст хийж кино зураг авалтын газар авч очоод кино өөрийнх нь бодсоных нь дагуу бүтээгдэж байгаа эсэхийг шалгах хэрэглүүр болгож ашигладаг байна. 

Энэ бүхнээс харахад Кристофер Нолан найруулагчийн өвөрмөц ажлын арга барилд дасан зохицож ажиллахаас өөр сонголтгүй.  Холливудын кино зураг авалтын газар худалдааны тэмдэг мэт тавиастай байдаг жүжигчдийн нэр бичээстэй эвхдэг сандал байдгийг зургаас харж байсан байх. Харин тийм сандал Кристофер Нолан найруулагчийн кино зураг авалтын газар байдаггүй гэнэ. Тэр ч бүү хэл тэрээр зураг авалтын газар жүжигчдэд сандал огт зөвшөөрдөггүй гэнэ.

Америкийн кино мэдээллийн “Variety” сайтад өгсөн ярилцлагын үеэр Энн Хэтэуэй тийнхүү хэлсэн байна. Тэрээр "Кристофер Нолан найруулагчийн “The Dark Knight Rises”, “Interstellar” кинонд тоглох үед тухайн хоёр киноны зураг авалтын үед мэдээж сандал байгаагүй ба зураг авалтын газарт сандал тавихыг зөвшөөрдөггүй" гэжээ. 


Кристофер Нолан найруулагч кино зураг авалтын газарт сандал зөвшөөрдөггүй шалтгаан нь жүжигчид сандал дээр суугаад байвал кино багийн ядарсан бусад ажилчид ч бас суумаар санагдаж ажил хийх хүсэл нь буурдагтай холбоотой гэж үзжээ. Энн Хэтэуэй Кристофер Нолан найруулагчийн энэ арга барил нь тогтсон хугацаа, зардлаар хамгийн шилдэг бүтээл хийх гэсэн зан чанарын нэг гэж хэлсэн байна. 

Гэвч кино шүтэн бишрэгчид өөр бодолтой байна. Энн Хэтэуэйн хэлсэн үгэнд нийгмийн сүлжээнд ёс суртахуунгүй захирал гэж Кристофер Нолан найруулагчийг шүүмжилж ихээр бичжээ. Нэгэн твиттер хэрэглэгч “Кристофер Ноланы бага насанд нь хэн нэгэн цонхоор сандал шидэж хагалснаас айдастай болсон байх. Тиймд ойлго” гэж Кристофер Нолан найруулагчийг дооглонгуй бичиж, мөн “The Dark Knight”, “Tenet” киноны зураг авалтын үеэр сандалгүй учир хурлын өрөө, чиргүүлийн үүдэнд суугаад амарч байгаа Кристиан Бэйл, Роберт Паттинсон нарын зургийг оруулж, олон янзаар элэглэсэн байдал газар аваад байна. 

Кино зураг авалтын газар сандал байлгахыг зөвшөөрдөггүй төдийгүй гар утас хэрэглэхийг хориглодог гэнэ. Утсаар ярилгүй мессеж бичих нь саад болохгүй гэж боддог боловч, энэ нь чухамдаа олон ажлыг зэрэг хийх гэсэн хоосон санаа гэж үздэг байна. Мөн гар утас ажилд туслахаас илүү саад болохгүй байвал ажилдаа илүү сайн анхаардаг гэж Кристофер Нолан найруулагч үздэг байна. 

Коронавируст халдварын улмаас дэлхий даяарх кино театруудын үйл ажиллагаа царцаж том бүтээлүүд ар араасаа нээлтийн өдрөө хойшлуулж байгаа боловч, Кристофер Нолан найруулагч “Tenet” киногоо 2020 оны 8-р сарын 12-ны өдөр олны хүртээл болгохоор ажиллаж байгаа ажээ.  


Зургийн эх сурвалж: Warner bros




Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...