Reporter
...
...
“Хойг” киноны онцлогуудаас дурдвал:
2020-07-16 12:47:28

► Илүү нарийн хэмжээс | Бусдаас ялгарах дүрслэл!

“Бусан хүрэх галт тэрэг”-ээс хойш 4 жилийн дараа, балгас болсон газарт амьд үлдэгсэд болон үхдэлүүдийн дунд өрнөх ширүүн тэмцлийг харуулсан тулаант блокбастер “Хойг” кинонд илүү шинэ ертөнцийг үзэх өвөрмөц үзлийг тусгажээ. “"Бусан хүрэх галт тэрэг"-ээс хойш Солонгост ямар нөхцөл байдал үүсэж болох вэ гэж маш их бодсон”  хэмээгээд “Тиймээс тус бүтээлдээ урьд өмнө нь сонсож бас дүрслэгдэж байгаагүй бүрэн сүйрч балгас болсон газрыг бүтээн ашигласан нь “Хойг” кино үзэгчдэд танил хэдий ч хүйтэн хөндий байдлыг мэдрүүлж, сэтгэлийг нь татах болно” гэж найруулагч Ён Санг Ху хэлсэн байна.    


Ён Санг Ху найруулагчийн бүтээсэн тус бүтээл нь 2020 оны “Канн”-ы кино наадамд албан ёсны зочин бүтээлээр сонгогдсон, Солонгост олны хүртээл болохоос өмнө 185 улсад хэдийн зарагдаж, кино шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаад байна. “Канн”-ы кино наадмын зохион байгуулах хорооны дарга Thierry Fremaux хэлэхдээ “Хойг” кино “Бусан хүрэх галт тэрэг”-ийн гайхалтай үргэлжлэл байх болно гэжээ. 


► Эргэн ирэгсэд | Амьд үлдэгсэд | Галзуурагсад

“Хойг” кинонд тоглож буй жүжигчдийн гайхалтай жүжиглэлт болон шилдэг багийн ажиллагаа нь үзэгчдийн сонирхлыг нэг шат ахиулаад байна. Зайлсхийх аргагүй даалгавартайгаар балгас болсон газарт ирсэн эргэн ирэгсэд, тэнд золбин нохой шиг амьд үлдсэн амьд үлдэгсэд, түүнчлэн золбин нохойг ангуучлагч зомбигоос ч аймшигтай галзуурагсад гээд олон төрлийн хүмүүсийг кинонд бүрэн төгс дүрсэлсэн байна. 

Нас, хүйс үл хамааран өөрийн гэсэн онцлогтой дүрүүд нь хүлээлт үүсгэж байгаа. “Бусан хүрэх галт тэрэг” киноны гол дүрийг Ма Дун Сог(Ma Don Seok) бүтээсэн бол “Хойг” киноны гол дүрийг И Рэ(Lee Re) бүтээжээ. Тэрээр тулалдах чадвартай, хүчирхэг нэгний дүрийг бүтээх ажээ. Мөн амьд үлдэхийн тулд зомби нарыг хайр найргүй машинаар мөргөж хядна, мөн удирдлагатай машинаар зомбинуудын анхаарлыг сарниулах зэргээр овсгоо самбаа, онцгой чадвараар зомбинуудтай тулалдах болно. 


► Хурд, хүчийг нарийн харуулсан тулалдаан!

Өөр нэгэн онцлох зүйл бол хурд, хүчийг нарийн харуулсан тулалдаан. Балгас болсон газар олон жил амьд байж, зомбинуудын онцлог шинжийг илрүүлсэн “Хойг”-ийн амьд үлдэгсэд галт зэвсгээс авахуулаад бүхий л зэр зэвсгээр зомбинуудтай нүүр тулна. 4 жил өлсгөлөн байсан, гэрэл болон дуунд мэдрэг болсон зомбинуудыг хурц гэрэлтэй удирдлагатай машин, утаа гаргагчаар анхаарлыг нь сарниулж, ухаалаг тэмцэж байгаа амьд үлдэгсэд, өөдөөс нь улайран гүйн ирж байгаа зомбинуудыг хайр найргүй буудан урагшлах тэдний амьд үлдэхийн тулд өрнүүлж буй тулалдааныг маш нарийвчлалтай харуулах ажээ. 


Том хотод өрнөх олон тооны машины мөшгөлтийг харуулсан үйл явдлыг бас орхиж болохгүй. Гудамжинд бөөн бөөнөөр гарч ирэх зомбинуудыг дайран гарч, амьд үлдэхийн тулд галзуу мэт жолоодох улайрсан мөшгөлт нь сонирхлыг маш их татаж, сэтгэл сэрдхийлгэм тулалдааны сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ.  “Хойг” кино нь дэлхий дахинаа  IMAX, 4DX, ATMOS зэрэг олон төрлийн форматаар нээлтээ хийхээр болсон ба өнөө хэр нь байгаагүй ер бусын мэдрэмжийг төрүүлнэ гэдэг нь хүлээлт үүсгээд байна. 


"Хойг" кино нь 7-р сарын 24-өөс кино театруудад нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Next Entertainment

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...