Reporter
...
...
Скарлетт Йоханссон “Black Widow”-ийн буухиаг Флоренс Пьюд шилжүүлсэн үү?
2020-07-17 12:51:18

Наташа Романоффийн дүрийг бүтээж, MCU-ийн нэгэн байр суурийг эзэлж байсан Скарлетт Йоханссон "Black Widow" киногоор буухиагаа Флоренс Пьюд шилжүүлж байгаа бололтой хэмээн 7-р сарын 6-ны өдөр Америкийн “Empire” сайт нийтэлжээ. 

"Black Widow" киноны найруулагч Кейт Шортланд ярилцлагын үеэрээ “Скарлетт Йоханссоны хувьд “Black Widow” бүтээл нь түүний сүүлийн тойрог байх болно. Харин Флоренс Пьюгийн хувьд одоо дөнгөж эхэлж байна” хэмээгээд "Авержерс: Эцсийн тулаан кинонд Наташа Романофф үхсэн нь түүний шүтэн бишрэгчдэд хүнд туссан учраас BLACK WIDOW -ийг Флоренс Пью үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ. 

Мөн тэрээр “Бид Флоренс Пьюг хэчнээн чадварлаг гэдгийг нь мэдээгүй байсан. Түүнийг гайхалтай гэдгийг нь мэдэж байсан боловч, хэчнээн гайхалтай болохыг нь анзаараагүй байсан. Өөр нэгэн эмэгтэй баатрын тухай түүхийг бүтээх болно” гэжээ. Энэ нь Флоренс Пью “Black Widow” киногоор эхлэлээ тавьж Скарлетт Йоханссоны халааг үргэлжлүүлэх 2 дахь BLACK WIDOW болно гэдгийг хэлж байгаа бололтой. BLACK WIDOW нэрийг үргэлжлүүлэх үү, эсвэл өөр нэрээр кинонд дүр бүтээх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ “Авенжерс” цувралын BLACK WIDOW -ийн дүрийг үргэлжлүүлэх нь ойлгомжтой.    


Үүнээс харахад “Black Widow” кино “Авенжерс: Эцсийн тулаан”-аас хойш MCU-ийн шинэ хуудас эхэлж байгааг харуулах бүтээл болох нь ээ. “Авенжерс”-ийн түүх “Авенжерс: Эцсийн тулаан”-аар дууссан боловч, “Black Widow”-оор Наташагийн өнгөрсөн үе рүү буцаж очсоноор цуврал эхэлж байгааг мэдэгдэх ажээ.  

Скарлетт Йоханссоны “Black Widow” соло кино 11-р сарын 6-ны өдөр олны хүртээл болно. Энэ оны 4-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч, коронавируст халдвар дэгдэхэд Америкийн кино театруудын үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн өдрөө хойшлуулсан байна.  


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...