Reporter
...
...
Коронавируст халдвар авсан Холливудын одууд Роберт Паттинсон ч бас...
2020-09-14 17:49:20

9-р сарын 3-ны өдөр Америкийн “Vanity Fair” болон өөр бусад орны хэвлэлээр Холливудын жүжигчин Роберт Паттинсон коронавируст халдвар авсан гэж мэдээлжээ. “The Batman” киноны зураг авалт түр зогссон ба “Warner bros” компанийн “The Batman” кино багийн гишүүн мөн адил коронавируст халдварын шинжилгээгээр эерэг гарсан тул тусгаарласан” гэж мэдээлсэн байна.  Тус кино нь 2020 оны 3-р сард коронавируст халдварын цар тахлын улмаас зураг авалтаа зогсоогоод байсан ба энэ долоо хоногт дахин зураг авалтаа зогсоож байжээ. 


Роберт Паттинсон ёс горимын дагуу тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Үүний талаар Роберт Паттинсон болон “Warner bros” компани тодорхой хариулт өгөхөөс татгалзаад байгаа аж. Холливудын жүжигчдээс анх Том Хэнкс коронавируст халдвар авсан. Тэрээр 2020 оны 3-р сард эхнэр Рита Уилсоны хамт коронавируст халдвар авч шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоогоод байсан. Тэрээр Элвис Преслигийн тухай киноны зурагт авалтаар эхнэртэйгээ хамт Австралид байсан байна. Түүнээс хойш жүжигчин Ольга Куриленко, Идрис Эльба, Дэниэл Дэ Ким, Рэйчел Мэтьюз ч бас 3-р сард коронавируст халдварын шинжилгээгээр эерэг гарсан ажээ.

2020 оны 9-р сарын 3-ны өдөр Холливудад орлогоороо 1-рт бичигдсэн жүжигчин Дуэйн Жонсон ч бас коронавируст халдвар авсан гэж мэдэгджээ. Тэрээр өөрийн инстаграм хуудсаар өөрийгөө болон эхнэр Лаурен, хоёр охин нь коронавируст халдвар авсан гэж мэдэгдсэн бөгөөд “Энэ бол манай гэр бүл болон миний тэсвэрлэн гарах ёстой хамгийн бэрх зүйл” гээд “Өмнө нь нүд халтирам бэртлийг даван гарч байсан боловч, коронавируст  халдвар үүнээс тэс өөр байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Дархлаагаа сайжруул. Эрүүл мэндийнхээ төлөө маск зүүж, гэр бүлээ хамгаал” гэж захисан байна. 


Ихэнх жүжигчид коронавируст халдвар авсны дараа эмчлүүлж эдгэсэн боловч, шүтэн бишрэгчдээ таагүй мэдээ дуулгасан жүжигчин ч бас байлаа. “Desperately Seeking Susan” кинонд тоглосон жүжигчин Марк Блум 2020 оны 3-р сард коронавируст халдвар авсны дараа эмчилгээ хийлгэсэн боловч, хавсарсан өвчний улмаас хорвоог орхисон байна. 

Коронавируст халдвар авсан жүжигчид хурдан эдгэж, энх цаг хурдан ирэх болтугай. 

Зургийн эх сурвалж: Warner bros



Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...