Reporter
...
...
“Warner Bros” компани Хоакин Феникст 50 сая долларыг санал болгож дахин хамтарч ажиллах хүсэлт тавьжээ...
2020-09-18 10:26:27

Өнгөрсөн жил нээлтээ хийн дэлхий дахины хүртээл болсон “Жокер” киноны дараагийн анги бүтээгдэх талаар яригдаж байгаа аж. Одоогоор киноны эх зохиол бичигдэж байгаа бөгөөд Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникст их хэмжээний хөлсийг санал болгож дүр бүтээх талаар хэлэлцэж байгаа аж. 9-р сарын 12-ны өдөр Английн “Mirror” сайтад Тодд Филлипс найруулагчийн найруулсан “Жокер” киноны дараагийн анги бүтээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд “Warner Bros” компани Хоакин Феникст их хэмжээний үнийн саналаар дүр бүтээх санал тавьсан гэж мэдээлжээ. Одоогоор төлөвлөж байгаа кино нь “Жокер” -ын дараагийн анги байх бөгөөд “Mirror”-ийн мэдээлснээр 2022 онд болон 2024 онуудад цувралын үргэлжлэл ангиуд нээлтээ хийнэ гэж найдаж байна хэмээжээ.  


“Warner Bros” компани нь Хоакин Фениксийг тоглуулах нөхцөлтэй урт хугацааны гэрээ байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлж 50 сая долларын санал тавьсан байна. Кино багийн холбогдох хүн “Mirror”-т өгсөн ярилцлагын үеэр “Хоакин анх Жокерыг бие даасан кино гэж бодож тоглосон. Кино гарснаас хойш зөрчил маргаан өрнөж байсан ч тус дүрийг дахин бүтээхийг тэрээр хүссэн.” гэж хэлжээ. Улмаар тэр “Одоогоор гэрээ хэлэлцээрийн шатанд байгаа боловч, эх зохиол бичигдэж, Хоакин ч бас оролцож байгаа.” гэж нэмж хэлжээ. Дараагийн ангид найруулагч Тодд Филлипс дахин ажиллахаар болсон бололтой. Киноны холбогдох хүн ““Warner Bros” компани “Жокер” кино амжилттай болсонд их гайхсан. Тус компани Хоакин, Тодд Филлипс найруулагч, Брэдли Купер продюсертой дараагийн ангийг бүтээхээр төлөвлөж байгаа.” гэж хэлсэн байна. 


Хоакин Феникст өндөр үнэ санал болгосон нь өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Жокер” кино “Warner Bros” компанийн төсөөлснөөс илүү амжилттай болсонтой холбоотой. Бокс оффисын мэдээлснээр тус кино нь дэлхий дахинаас 1,074,251,311 долларын орлого олжээ. “Жокер” кино олны хүртээл болоход шүүмжлэгчид ар араасаа сайн үнэлгээ өгсөн. Ямар нэгэн супер баатартай киноноос дүнхгэр өнгө аястай хэрнээ нийгмийг шүүмжилсэн хүчин зүйлсийг агуулснаараа ялгаатай байсан гэж дүгнэсэн.


“Жокер” нь комискийн эх зохиол нь кино болсон кинонуудаас хамгийн анх Венецийн олон улсын кино наадмаас шилдэг бүтээлийн “Алтан арслан” шагналыг хүртсэн байна. Жокерийн дүрийг бүтээж, үзэгчдийн сэтгэлийг татсан Хоакин Феникс “The Golden Globe Awards”, “The British Film Academy”, “OSCAR” зэргээс шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн. Жокер гэсэн галзуу солиотой хүний дүрийг бүтээхийн зэрэгцээ нууцлаг гунигтай байдлыг бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Тодд Филлипс найруулагч, Хоакин Феникс нар “Жокер”-ийн дараагийн ангийг ямар байдлаар бүтээх нь сонирхол татаж байна. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...