Reporter
...
...
Анхны Жеймс Бонд болох Шон Коннери таалал төгсжээ
2020-11-03 18:42:26

“007” цувралын анхны Жеймс Бондын дүрийг бүтээсэн жүжигчин Шон Коннери нь Бахам дахь өөрийн гэртээ таалал төгсжээ. Тэрээр гэр бүлийнхнийхээ асаргаанд унтаж байхдаа таалал төгсжээ. Шон Коннерийн хүү Жейсон Коннери “Бахамд цуглах боломжтой гэрийн бүлийн гишүүд аавын маань хажууд байсан. Аавд хайртай хүн бүхний хувьд гунигтай өдөр байлаа.” хэмээжээ. Шон Коннери 2020 оны 8-р сард 90 нас хүрсэн боловч төд удалгүй бие нь мууджээ. Түүний таалал төгссөнд олон хүмүүс гүн эмгэнэл илэрхийлээд байна. 


“007 Casino Royale”, “007 Quantum Of Solace”, “007 Skyfall”, “ 007 Spectre”, “007 No Time To Die” зэрэг кинонд Жеймс Бондын дүрийг бүтээсэн Даниел Крейг “Кино ертөнцийн жинхэнэ агуу од бөхжээ. Тэрээр үүрд мөнхөд Жеймс Бондоор мөнхрөн үлдэх болно” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. The World Is Not Enough”, “Tomorrow Never Dies” кинонуудад Жеймс Бондын дүрийг бүтээсэн Пирс Броснан “Та миний бага насны хамгийн агуу Жеймс Бонд байсан. Та бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд үлдэх болно. Бид таныг мөнхөд дурсах болно. Тайван нойрсоорой.” хэмээн бичжээ.  Кино ертөнцийн төдийгүй түүний бүтээлд хайртай байсан дэлхийн дахины шүтэн бишрэгчид нь түүнд хүндэтгэл үзүүлэн гүн эмгэнэл илэрхийлсээр байна. 


Шон Коннери 1962 онд “007” цувралын анхны бүтээл болох “007 Dr.No” кинонд анхны Жеймс Бондын дүрийг бүтээжээ. Улмаар “007” цувралд “From Russia, With Love”, “Goldfinger”, “Thunderball”, “You Only Live Twice”, “Diamonds Are Forever”, “Never Say Never Again” гээд нийт 7 кинонд гол дүрийг бүтээн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэрээр “The Hunt For Red October”, “The Rock”, “Indiana Jones and the Last Crusade”, “The Name Of The Rose”, “The Untouchables” зэрэг кинонд тоглож, тууштайгаар жүжигчний амьдралаар амьдарсан. “The Untouchables” киногоор Америкийн Академийн “шилдэг эрэгтэй” дүрийн шагналыг хүртсэн ажээ.  


Reporter.mn NEWS ARTICLE
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...