Reporter
...
...
Хлоя Морец, “Том, Жерри хоёр”
2021-03-04 12:33:50

Дэлхий дахинаа мянга мянган үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн “өрсөлдөгчид” Том, Жерри хоёр, түүнчлэн Хлоя Морец нар нэгдэнэ.

“Том, Жерри хоёр” 1940 онд анх олны хүртээл болсноос хойш 80 жил өнгөрсөн ч өнөө хэр даян дэлхийн мянга мянган үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртээд байгаа 20-р зууны шилдэг анимэйшн хийгээд үйл хөдлөлийн инээдмийн домог юм. 2021 оны бүрэн хэмжээний анимэйшний шинэ хувилбарт Нью-Йорк хотыг урьд хожид байгаагүй түйвээн бусниулах талаар өгүүлэх ажээ.


Цуутай хурим болохоор зэхэж буй Нью-Йорк хотын нэгэн дээд зэрэглэлийн зочид буудалд Жерри хулгана нүүн ирнэ. Харин түүнийг бариулахаар эвент зохион байгуулагч Каила(Хлоя Морец) муур Томыг хөлсөлнө. Гэвч төсөөлснөөс илүүтэйгээр хэрэг таригчид их үймээн тарьж, Каилагийн карьер төдийгүй хурим хийгээд зочид буудал хүртэл аюулд унана. “Том, Жерри хоёр” кино live-action болон computer graphics анимэйшн хосолсон гибрид кино бөгөөд дуу дүрсний гайхалтай хослолыг мэдрүүлэх ажээ. 

Гол дүр Том, Жерригээс гадна маш олон амьтад гарах ба Нью-Йорк хотын дээд зэрэглэлийн зочид буудалд олон сонирхолтой үйл явдлууд өрнөнө. Том, Жерри хоёрыг багадаа үзэж байсан тэр үеийн хөгжилтэй явдлыг тэр чигээр нь хүргэх ба Хлоя Морец, Майкл Пенья, Кен Жонг зэрэг Холливудын чадварлаг жүжигчид тоглосноор анимэйшнээс илүүтэй бодит кино юм шиг сонирхлыг татах аж.


Тус кинонд найзуудын үймээн самуунаас амьдралын талаарх жинхэнэ хандлагын үнэ цэнэ, нөхөрлөл, хамтын ажиллагааны чухал чанар хийгээд хэцүү даалгаврыг биелүүлэх гэж оролдох аз туршилт зэргийг шингээн тусгаж халуун дотноор гол санаагаа хүргэх ажээ. 80 жил олны хайр хүндэтгэлийг хүртэж ирсэн алдартай дайсагнал хийгээд шинэ найзуудын дотно нөхөрлөл нь тус киноны гол үйл явдал юм. 

“Том, Жерри хоёр” анимэйшн тун удахгүй нээлтээ хийх бөгөөд үргэлжлэх хугацаа 100 минут.  


Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...