Reporter
...
...
“Мортал Комбат” трэйлер түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ
2021-03-04 16:41:06

“Мортал Комбат” киноны R ангиллын трэйлерийг 4 хоногт 116 сая хүн үзэж, “Дэдпүл”, “Логан” зэрэг киноны рекордыг эвдэж, түүхэн дэх хамгийн их үзэлттэй R ангиллын трэйлер болжээ. 19-ээс дээш насныханд зориулсан тус трэйлер нь өсвөр насныхан үзэх боломжгүй R ангиллын кино болох “Мортал Комбат”-ийн ширүүн тулааны давуу талыг тэр хэвээр нь харуулж дэлхий даяарх шүтэн бишрэгчдийг догдлуулаад байна.  


“Мортал Комбат” нь ‘Earth Realm’-ийн сонгогдсон дайчидтай ‘Outworld’-ийн их мастерууд, амьд үлдэхийн тулд тэмцэж буй их цуст тулааныг харуулсан R ангиллын тулаант кино юм. Дэлхий даяар 90 гаруй сая хувь борлуулагдсан, олонд танигдсан их бүтээл хийгээд тоглоомын түүхийг өөрчилсөн 90-ээд оны хамгийн шилдэг зодоонтой тоглоом бөгөөд домог хэмээн нэрлэгддэг “Мортал Комбат” –ийг эх зохиолоо болгосон бүтээл билээ. “Aquaman”, “The Conjuring”, “Insidious”, “Saw” цувралуудыг амжилтад хүргэсэн Жэймс Ван продюсероор, мөн “Playstation 3”, “Xbox 360” зэрэг тоглоомуудын рекламыг хийсэн Саймон Маккуойд найруулагчаар нь ажиллажээ. “Resident Evil” гэх зэрэг олон тоглоомын эх зохиолыг кино зохиол болгосон Грег Руссо, болон “Wonder Woman 1984”, удахгүй нээлтээ хийх Марвелын “Shang-Chi” киноны зохиолыг бичсэн Дэйв Каллахэм нар уг киноны зохиолыг нь бичсэн байна.


Тоглоом үзэж байгаа мэт цохилтын хөдөлгөөнийг илэрхийлсэн action sequence, гүйцэтгэл өндөртэй компьютер график нь киноны талаарх өндөр хүлээлтийг үүсгээд байна. Олны танил дүрүүд болох мөс гаргадаг Саб-Зиро ба Скорпионы төмөр гинж, Жаксын механик гар, галаар луу бүтээгч Лю Кан, Каногийн лазер нүд, Кун Лаогийн малгай гэх мэт эх зохиолыг бүрэн агуулж, бүрэн хэмжээний киноны хувьд дизайны шинэ шийдлийг нэмсэн байна. Скорпионы “Нааш ир!(Get over here!)” хэмээн Саб-Зирог хэлсэн нь энэхүү цувралын хамгийн алдартай үг болж шүтэн бишрэгчдэд онцгой сонирхлыг төрүүлэх болно.      

Хүний биеэр дэлхийд заларсан аянгын бурхан хийгээд дэлхийг хамгаалагч “Райдэн”, ‘Outworld”-ийн хүчтэй илбэчин “Шан Цун”-ы бусдыг татах чадвар нь үнэхээр гайхалтай. Мортал Комбатын ард нуугдсан домгуудыг судлахаар тусгай хүчний гишүүн болсон “Соня Блейд”, түүний хамтрагч “Жакс”, өрөвдөх сэтгэлгүй гэмт хэргийн бүлэглэлийн дарга хийгээд Сонягийн дайсан хөлсний цэрэг “Кано”, ‘Outworld’ гүрний эзэн хаан Шао Каны хайр энэрлийг хүртэж Шан Цуны төлөө тулалдаж буй алан хядагч “Милина”-гийн зөрчилдөөн ч бас анхаарал татна. Сонгогдсон хүмүүсийн нэг “Лю Кан”, Лю Каны хамаатан хийгээд ‘Earth Realm’-ийн байлдагчдын удам “Кун Лао” зэрэг дүрүүд ч бас эх зохиол дахь дүрээр гарч ирэх ажээ.     

“Mortal Kombat” кино 2021 оны 4-р сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ.  


Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...