...
...
“Godzilla vs. Kong”, Хэн нь илүү хүчтэй бол оо?
2021-03-18 19:59:31

Годзилла, Конг хоёрын түүхэн дэх хамгийн хүчирхэг тулалдааныг дүрсэлсэн блокбастер кино юм. Мангасуудын эцсийн тулаан тул илүү их анхаарал татаж байгаа. Хэн ялагч нь болох вэ гэсэн ширүүн маргаан үүсээд байгаа ч, Годзилла, Конг хоёрын тулалдах чадварыг харьцуулсан байна.

Юун түрүүнд бие бялдрын хувьд Годзилла илүү байх нь. Годзиллагийн сүүлийг нь оруулбал 119.8 м бөгөөд нуруундаа 89 хурц үзүүртэй сэрвээтэй. Гэхдээ яаран дүгнэх хэрэггүй. Конг нь өссөөр байгаа бөгөөд одоо 90 м, нас бие гүйцэхэд 106.68 м болно. Биеийн жин нь 4 дахин нэмэгдсэн байх гэж таамаглаж байна. Бие нь бүхэлдээ цөмийн зэвсэг Годзилла нь асар том биендээ цацраг идэвхжилтийг гал болгож хөх атомын гэрлээр галладаг бөгөөд өрсөлдөгчгүй гэгддэг. Дэлхийн 8 дахь гайхамшиг гэж нэрлэгддэг Конг нь зэвсэг ашиглан чадварлаг тулалдаж, өндөр түвшний дайны арга тактиктай тул тааварлахын аргагүй тулалдааныг харуулах аж.

Аль нь илүү вэ гэдгийг хэлж чадахааргүй эн тэнцүү тулалдах чадварыг нь харсан ч ялагчийг амархан таашгүй. Үнэхээр сүрдэм мангасуудын тулалдаж буйг харуулсан хэсэг нь урьд хожид харж байгаагүй өргөн цар хүрээтэй гэдгээрээ бахархаж байгаа. Хоорондоо нэг зууралдахад л байлдааны нисэх онгоц, цэргийн хөлөг цаас шиг хорчийж, том хот үнсэн товрог болох аймшигт үзэгдэл нь газар, далай, агаарт өрнөх аж. Бие биенийгээ цохих нударгын буулт бүр нь биед мэдрэгдэж, өндөр байшин барилгууд юу ч үгүй нуран унаж байгаа нь айдас төрүүлэм.   


Сүүлийн үеийн дэвшилтэт CG, VFX технологиор хийгдсэн хоёр аймшигт мангасын тулалдаан дэлгэцийг нэвтлэн гарч ирэн яг л бодит мэт мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй тус кино уянгын өгүүлэмжийг ч бас агуулжээ. Ярьж чаддаггүй бяцхан охин Жиа Конгтой харцаараа ойлголцож, дохиогоор ярьдаг нь сонирхол төрүүлнэ. Хүний сэтгэл хөдлөл, хэлийг ойлгодог Конгийн дүр нь Питер Жексон найруулагчийн “Кинг Конг”, “Бичин гарагийн дайн” кинон дахь Цезарь сармагчингийн залгамж халааг харуулсан бас нэгэн сэтгэл татам дүр бий болсныг илтгэж байгаа гэлтэй.   

Тус кинонд Мехагодзилла гарч ирэх бөгөөд Муто, Гидора, Нозуки, Варбат, Скалл Кравлер зэрэг Титанууд олноор гарч ирэх аж. Годзилла, Конг хоёрын тулаантай зэрэгцээд Титануудтай тулалдах, хуйвалдаан, нууц гэх зэрэг олон сонирхолтой үйл явдлыг хүүрнэсэн энтертайнмент кино гэдгийг харуулж байна. “Blair Witch”, Холливудын “Death Note” зэрэг өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй, мэдрэмжтэй кинонуудыг бүтээж ирсэн Адам Вингард найруулагчаар нь, өмнөх цувралууд болон “Black Widow”, “Thor: Ragnarok” -ийн кино зохиолч, “Mad Max”, “Deadpool”, “Batman v. Superman”-ийн хөгжмийг бичсэн Junkie XL дууны найруулагчаар ажиллажээ. Тус кинонд Александр Скарсгард, Милли Бобби Браун, Ребекка Холл, Кайл Чандлер, Огури Сюн, Эйса Гонсалес нар тоглосон байна. 

2021 оны 3-р сарын 26-ны өдөр нээлт хийх “Godzilla vs. Kong” кинонд Годзилла, Конг гэсэн хамгийн хүчирхэг хоёр домог тулалдана. 


Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
user
15 жилийн дараа эргэн ирсэн... Харрисон Форд “Инди...
“Индиана Жонс: Хувь Тавилангийн Хүрд” нь домогт аялагч, археологич Индиана Жонс хувь тавилангийн ду...
user
Бурхдын хилэн... “Шазам!”
2023 оны 03-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх DC-ийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх “Шазам: Бурхдын хи...
user
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ......
Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “...
user
6 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирж...
Дэлхий дахинаас 1,637,100,000 сая долларын орлого олсон “Галактикийн хамгаалагчид” цуврал 6 жилийн...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” → “Галактик...
Энэ жил Марвелын 5-р үеийн эхлэлийг тавьж байгаа “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” (цаашид “Хү...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоо үзэ...
Марвелын ертөнц шинээр нэг шат ахилаа. “Black Panther: Wakanda Forever”-оор 4-р үе дуусаж, дараагий...
user
Дисней, “Toy Story 5”, “Frozen 3”, “Zootopia 2” а...
2023 оны 02-р сарын 08-нд Диснейн захирал Боб Айгер дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг булаа...
user
“Ор Сураггүй” киноны бүх сэжүүр интернэтэд...
“Ор Сураггүй” кино нь “Searching”(2018) цувралын шинэ түүх бөгөөд оюутан охин сүүлийн үеийн дэвшилт...
user
“Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа”, сэтгэл дог...
Марвелын фаз 5 эхэлж байгааг зарлаж, эргэн ирсэн “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” кино удахгү...
user
Таносоос илүү хорон санаатай Канг гэж хэн бэ?
Марвелын 5-р үе “Хүн-Шоргоолж ба Хэдгэнэ: Квантуманиа” киногоор эхэлж байна. Тус бүтээл нь 2023 оны...
user
“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого ол...
Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахины...
user
“Аватар цувралын 3-р ангид гал болон галт уулын үн...
Жэймс Камерон найруулагч “Аватар 3” киноны талаар мэдээлэл өгчээ. 2023 оны 01 сарын 01-ний өдөр Аме...
user
Өмнөх ангиас илүү дэлгэцийн бүтээлийн гоо зүй… 3 ц...
Маргад эрдэнийн өнгөтэй тэнгис нүдний өмнө цэлийнэ. Цэнхэр арьстай хөвгүүн халимтай төстэй Тулкун х...
user
“DreamWorks” студийн “Гуталт Муур 2”, 2022 оны 12-...
“Гуталт Муур 2” кинонд есөн аминаас ганцхан амь нь үлдсэн баатар Гуталт муур алдсан амиа эргүүлэн а...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU