2021 оны 3-р сарын 29-нд Америкийн “Deadline” сайтад мэдээлснээр Рассел Кроу “Thor: Love and Thunder”-д хамтрахаар болсон ба тэрээр Крис Хемсворт, Натали Портман, Кристиан Бэйл нартай хамт тоглох ажээ. Рассел Кроу ямар дүр бүтээх нь нууц байгаа. Киноны нээлт хүртэл түүнийг тус кинонд тоглож байгааг мэдэгдэхийг хүсээгүй боловч, ойрын үед Австрали дахь кино зураг авалтын газар Рассел Кроу жүжигчидтэй хамт байгаа зураг олон нийтийн сүлжээгээр цацагджээ.
“Thor: Love and Thunder” кино 2022 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Зургийн эх сурвалж: Disney