Өмнөх ангиасаа ч илүү аймшигтай түүхийг үзүүлэхээр хүлээлт үүсгээд байгаа “Аниргүй орчин 2” киноны сүүлчийн трэйлер цацагджээ.
“Аниргүй орчин 2” кинонд юу болох нь үл мэдэгдэх мангасын дайралтаас амьдрал ахуй нь сүйрсэн дэлхий ертөнц, чимээ гаргавал үхэх туйлын аймшигтай нөхцөл байдал дунд амьд үлдэхийн тулд гэрээсээ гарсан гэр бүл аймшигт аюултай нүүр тулан тэмцдэг тухай өгүүлдэг.
Энэ удаагийн трэйлер бүх зүйл эхэлсэн аймшигт анхны өдөр, амар амгалан байсан амьдрал ахуйг эвдсэн хэнийг ч ялгалгүй дайрах мангасын дайралтаас зугтаж буй аав Ли(Жон Красински), охин Риган(Миллисент Симмондс) хоёроор эхэлдэг. Эцэст нь тэдний байгаа газар руу мангас дайран орж ирэхэд Ли, Риган хоёр хамаг хүчээ шавхан зугтаж, тэр үед мангасыг хараад амьсгаа даран зогсох ээж Эвелин(Эмили Блант), хүү Маркус(Ноа Жул) нар гээд өмнө нь огт гарч байгаагүй эхний өдрийн нөхцөл байдлаар өмнөх ангийн түгшүүртэй байдлыг агшин зуур харуулах аж. Алганы хөлс асгаруулах түгшүүртэй үйл явдал өрнөж байхад “Анир чимээгүйн төгсгөлд сөрөг довтолгоог эхлүүлнэ” гээд буу онилсон “Эвевин”-ий хурц дүр төрх, устаж сүйтгэгдсэн аюулгүйн бэхэлгээнээсээ гарч мангастай нүүр тулан тэмцэх гэр бүлийн сөрөг довтолгоо үнэхээр сонирхол татах ажээ.
2018 онд олны хүртээл болж, “Хэрвээ чимээ гаргавал үхнэ” гэсэн өвөрмөц, шинэ санаагаар анхаарал татаж байсан “Аниргүй орчин” кино “Роттен Томатос” сайтад шинэлэг байдлын үзүүлэлтээр 96%, дэлхий дахинаас 340 сая долларын орлого олсон зэрэг бүтээлийн болон ашгийн талаасаа хүлээн зөвшөөрөгдөн шуугиан тарьсан билээ. Дэлхий дахинаа суут найруулагч хэмээн анхаарал татаж буй Жон Красински дахин эх зохиолыг бичин найруулж, өөрийн эхнэр Холливудын чадварлаг жүжигчин Эмили Блант, мандаж байгаа хүүхдийн жүжигчин Ноа Жул, Миллисент Симмондс нар өмнөх ангийн жүжигчид, киноны багтай санаа зориг нийлж, улмаар өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой жүжигчин Киллиан Мерфи нэгдсэнээр нээлтээ хийхээс өмнө шуугиан тариад байгаа билээ.
“Аниргүй орчин 2” киног тун удахгүй кино театруудад.
Зургийн эх сурвалж: Paramount pictures