Reporter
...
...
BTS хамтлагийн “Найз” дуу, Марвел “Eternals” киноны OST-д багтжээ
2021-10-26 12:21:43

BTS хамтлагийн дуу Марвелын “Eternals” кинонд сонгогджээ. 2021 оны 10-р сарын 17-ны өдөр “The Direct” сайтад “Eternals” киноны original soundtrack жагсаалтад багтсан 15 дууг нийтэд дэлгэжээ. Эдгээр 15 дуунд BTS хамтлагийн “Найз” дуу багтжээ. Уг дууг тус хамтлагийн гишүүн Пак Жи Мин продюсерлосон анхны бүтээл юм. Мөн тус өдөр олон нийтэд дэлгэсэн жагсаалтад Карл Перкинс, Скитер Дэвис, Мерл Хаггард, Пинк Флойд, Лиззо гэх зэрэг үе үеийг төлөөлсөн дуучдын хөгжим багтсан байна. Контри, рок, поп төдийгүй Бахын сонгодог хөгжим ч бас сонгогдсон гэсэн нь үнэхээр онцгой гэдгийг илтгэх аж. “MCU-ийн үнэхээр их нөлөөлөх бүтээл, шинэ чиг хандлагыг санал болгоно” гэж Кевин Файги уламжилсан шиг дуу хөгжмөөс нь харахад өөр зэрэглэл гэдгээр үзэгчдэд хүлээлтийг маш ихээр үүсгэж байна. 


“Eternals” кино нь олон жил дэлхийд оршдог мөнхийн баатрууд “Авенжерс: Эцсийн тулаан”-ы дараа хүн төрөлхтний өнө удаан жилийн дайсан Дэвиантай халз тулалдахын тулд дахин хүчээ нэгтгэж буй тухай өгүүлэх ажээ. Холливудын хамгийн том төлөөлөгчдийн нэг жүжигчин Анжелиа Жоли, HBO-ийн алдартай олон ангит кино “Хаадын тоглоом” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Сальма Хайек, Жемма Чан зэрэг жүжигчид хамтдаа тоглосон нь анхаарал татаад байна. “Train to Busan” зэрэг киногоор олны хайр хүндэтгэлийг хүртсэн БНСУ-ын жүжигчин Ма Дун Сог Гилгамешийн дүрийг бүтээсэн байна. 

Мөн “Nomadland” киногоор 93 дахь удаагийн Академийн шагналаас шилдэг кино, шилдэг кино найруулагчийн шагнал, 78 дахь удаагийн Алтан бээлийнээс шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн шагнал, 77 дахь удаагийн Веннийн олон улсын кино наадмаас алтан арслан шагнал зэргийг хүртэж энэ үеийн шинэ амжилт тогтоон, нийт 232 гаруй шагнал авч дэлхий дахиныг гайхшруулсан Хлое Чжао найруулагчаар нь ажиллаж, өвөрмөц өнгө аясыг харуулсан баатруудын гайхалтай тулалдаанаар гүн гүнзгий шинэ түүхийг өгүүлж, Марвелын шинэ ертөнцийг харуулах ажээ. 2021 оны 11-р сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...