Reporter
...
...
“The Matrix: Resurrections”, домгийн шинэ гол дүрүүд..
2021-12-14 17:13:21

Өмнөх ангийн үргэлжлэл, шинжлэх ухааны зөгнөлт, тулаант блокбастерын домог болох “The Matrix: Resurrections” кино нь хүн төрөлхтний төлөө дахин сэрсэн аврагч Нео илүү сайжирсан виртиуал бодит ертөнцөд төхөөрөмжүүдтэй шинэ дайн эхлүүлэх тухай өгүүлэх ажээ. Дэд сэдэв болох Resurrenctions нь сэргэлт, сэргэн мандалт гэсэн утгатай ба 20 жилийн цаг хугацааг давсан шинжлэх ухааны зөгнөлт жанр түүхийн сэргэлт, шинэ эрин үеийн сэргэлтийг танилцуулах аж. “The Matrix: Resurrections” киноны зургаан дүр өөр өөрийн гэсэн өвөрмөц төрхийг постерт харуулжээ. Виртуал орон зай болох Матрицыг хэлбэржүүлсэн тухай түүхэнд олны анхаарлыг татах хүмүүсийн хүчтэй дүр төрх нь кинонд гарах шинэлэг тулааныг өгүүлэхийн зэрэгцээ цаашид ямар түүхийг өгүүлэх нь хүлээлт үүсгэж байна.   


“The Matrix” нь виртуал бодит байдлын орон зайд хиймэл оюун ухаант компьютер, үүнийг эсэргүүцэх хүн төрөлхтний тэмцлийг харуулсан шинжлэх ухааны зөгнөлт тулаант блокбастер киноны төлөөлөх бүтээлээр 1999 онд гарч, кино ертөнцөд мэдрэхүйн өөрчлөлтийг авчирсан билээ. Тухайн үедээ эрин үеэ түрүүлэн алхсан цоо шинэ дэлгэцийн бүтээлийн гоо зүй, гүн гүнзгий утга учир, жанрын хувьслаар гайхалтай хайр хүндлэлийг хүртэж байсан бол энэ удаад шинэ эрин үеийн үзэгчдийг гайхшруулах аж.


Нео/Томасын дүрд Киану Ривз, Тринитигийн дүрд Кэрри-Энн Мосс нар дахин хамтран ажилласан нь, кино шүтэн бишрэгчдийн сэтгэлийг догдлуулж байна. Эдгээр жүжигчидтэй “Aquaman”, “Us”-ийн Яхья Абдул-Матин II шинэ Морфеусыг бүтээх аж. “Game of Thrones”, “Star Wars: The Force Awakens”-ийн Жессика Хенвик нь “түүнийг” олохын тулд цагаан туулай ажиллагааг гүйцэтгэж буй Багзын дүрийг бүтээжээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нэг гэж тооцогддог жүжигчин Приянка Чопра цаг хугацааг сөрөн үнэнийг харах Сатигийн дүрийг бүтээсэн байна. Холливудын ахмад жүжигчин Нил Патрик Харрис нь Аналитикийн дүрийг бүтээж, Томасын эмчлэгчийнхээ хувьд зүүд, бодит байдлыг ялгахад нь туслах үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн “Mundhunter”-ийн Жонатан Грофф, Жада Пинкетт Смит нар тоглосон байна. Мөн Лана Вачовски найруулагч зураг авалтын шинэ технологийг дахин шинэчлэн хүлээлтийг үүсгээд байна. “The Matrix: Resurrections” кино 12-р сарын 24-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...