Reporter
...
...
Том Холланд “Хүн-Аалз: Эргэн ирсэн нь” киноны зураг авалтын үеэр “Uncharted”-д орсон
2022-01-21 11:53:36

Том Холланд нь “Сони” компанитай маш гүн харилцаатай жүжигчин юм. 2016 онд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Иргэний дайн” кинонд Хүн-Аалзын дүрийг бүтээснээр олны анхааралд өртөж, “Хүн-Аалз: Эргэн ирсэн нь”, саяхан нээлтээ хийсэн “Хүн-Аалз: Буцах замгүй” кинонд ч бас тоглосон.

Мөн “Сони” компанийн төлөөлөх тоглоом “Uncharted”-аар хийсэн кинонд ч бас гол дүр Нэйтэн Дрэйкийн дүрийг бүтээсэн байна. Тэрээр Хүн-Аалзын дараа “Uncharted” кинонд ч бас сонгогдсоноо нийтэд дэлгэж, олны анхаарлыг татсан. Том Холланд нь “CES 2022 Sony Press Conference” үеэр өөрийгөө “Uncharted”- тай хэрхэн холбогдсон талаарх үйл явцыг нийтэд дэлгэжээ.

Тэрээр “Хүн-Аалз: Эргэн ирсэн нь” киноны зураг авалтын үеэр “Uncharted”-ыг мэддэг болжээ. “Хүн-Аалз: Эргэн ирсэн нь” киноны зураг авалтаас өмнө тоглоом(Uncharted)-ыг мэддэггүй байсан.” гээд “Киноны зураг авалтын үеэр бүх жүжигчид байсан хүлээлгийн өрөөнд сүүлийн үеийн зурагт болон PlayStation-ээр тэд надад uncharted тоглоомыг танилцуулсан.” хэмээжээ. Тийнхүү тэрээр Uncharted-д орж, дундаас нь болимооргүй, үнэхээр сонирхолтой байсан гэж хэлсэн байна. Кино багаар удирдуулан хүлээлгийн өрөөнөөс зураг авалтын газар луу явах үедээ ч “Даалгавраа биелүүлэх ёстой, өөрийгөө зөнд нь орхи.” гэж хүртэл хэлдэг байсан гэж тайлбарлажээ. 


Ийнхүү тэрээр “Сони Пикчерс” компанийн Том Ротман захиралтай “Uncharted” кинонд тоглох талаар ярилцаж, тэрхүү үйл явцын дунд эх бүтээлийг хөгжүүлсэн “Naughty Dog” компани болон PlayStation-ийн нэгдлээр “Uncharted”-ийн сэтгэл татам байдлыг тэр чигт нь шингээсэн кино бүтээхийг зорьж байгаа талаар сонссоноо дурдсан байна. Улмаар өөрийн авсан Нэйтэн Дрэйкийн дүрийг тоглоомд харуулсан сэтгэл татам байдлыг хадгалан, шинэ арга барилаар жавхаалаг байдлыг харуулахын зорьсон гэж уламжилсан байна.

Мөн “Uncharted” кинонд “Сони Пикчерс компани олон даатгалд даатгуулсан байх” гэж тоглоом шоглоом болгон хэлэхээр компьютер графикаар бус, бодитоор өөрөө тоглосон зураг авалтууд их байсан гэж тайлбарлажээ. “Uncharted” киноны найруулагч 7 удаа солигдож, киноны эхэн үед хэцүүхэн байсан. Үүний талаар Том Холланд Америкийн “Total film magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Найруулагчдын зарим нь кино багийн хүсээгүй болон дүрд тохирохгүй санааг дэвшүүлж байсан учраас өөр хүнээр солих хэрэгтэй байсан” гээд “Зарим найруулагч нь компьютер тоглоом шиг хийхийг хүсэж байсан бол зарим нь тоглоомоос өөрөөр хийхийг хүсэж байсан” гэж хэлжээ. “Uncharted” кинонд гол дүр Нэйт нь ментор болох Виктор Салливантай уулзаж, эрдэнэсийн эрэлд гардаг “Uncharted” тоглоомын 3-р хувилбараар бүтээсэн байна. Тоглоомын алдартай хэсэг гэгддэг ачааны онгоц унадаг хэсгийг ч бас кинонд оруулсан байна. 

2022 оны 2-р сарын 18-ны өдөр нээлтээ хийнэ. 

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...