Reporter
...
...
“Шидэт Амьтад: Дамблдорын Нууцууд”, ид шид дахин эхэлнэ
2022-03-04 02:24:36

2022 оны 04-р сард нээлтээ хийх “Шидэт Амьтад: Дамблдорын Нууцууд” киноны 18 дүрийн постер цацагджээ. Дамблдорын арми, Гриндевальдын албатууд, улс орнуудыг төлөөлөх ид шидтэнүүд гээд сонирхол ихээр татаж байна. “Шидэт Амьтад: Дамблдорын Нууцууд” кино нь “Шидэт Амьтад ба Тэднийг Хаанаас Олох Тухай”, “Шидэт Амьтад: Гриндевалдын Гэмт Хэргүүд”-ийн үргэлжлэл, Ж.К.Роулингийн ид шидийн ертөнц, түүний гурав дахь бүтээлээр хамгийн том, хамгийн аюултай, дэлхийг аврах ид шидийн дайныг харуулсан кино юм.

Олон нийтэд цацагдсан дүрүүдийн постерт өнгөрсөн 100 жилд хамгийн аюултай ид шидтэн Гриндевальд, түүний эсрэг Дамблдорын арми, мөн улс орныг төлөөлөх ид шидтэнүүд цуглаж, ид шидийн дайныг харуулах ажээ. Ид шидийн ширүүн тулаан, ялангуяа өмнөх бүтээлд нэр хүндийг олсон гайхалтай амьтдын сэтгэл татам байдал, шинэ дүрүүдийн эрч хүч сонирхлыг илүү ихээр татаж ажээ. 


Агуу ид шидтэн Дамблдорын армид Ньют, гайхалтай амьтан Пикет, Ниффлер, Ньютийн нарийн бичиг Банти, Францын ид шидтэн Юсуф Кама, Ньютийн ах Тесеус, шидтэний сургуулийн багш Лэлли, Магл Жэйкоб, Дамблдорын дүү Аберфорт багтах аж.  Харанхуйн шидтэн Гриндевальдын дагагчид нь Обскурусын илрүүлсэн Криденс, урвасан Куинни, Францын шулам Винда Розье, Германы Auror-ийн Хельмут нар ажээ. Мөн улс орнуудыг төлөөлөх Антон Вогел, Висенсиа Сантос, Лию Тао гарч ирнэ. 


“Шидэт Амьтад: Дамблдорын Нууцууд” киног өмнөх ангийг найруулсан Дэвид Йейтс найруулж, эх зохиолыг бичсэн Ж. К. Роулинг кино зохиолыг бичжээ. Эдди Редмэйн, Жүд Лоу, Кэтрин Уотерстон, Дэн Фоглер, Элисон Судол, Эзра Миллер гээд дэлхий дахины анхаарлыг татсан гол дүрүүд тэр хэвээрээ гарах аж.

"Ханнибал" цувралаар үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Мадс Миккельсен харанхуйн хүчтэй ид шидтэн Геллерт Гриндевальдын дүрийг бүтээсэн байна. 1-р ангид Америкийн Нью-Йорк, 2-р ангид Францын Парис, энэ удаад Бразилын Рио-де-Жанейрод зураг авалт хийгдсэн нь илүү өвөрмөц уур амьсгалыг харуулах ажээ. 

“Шидэт Амьтад: Дамблдорын Нууцууд” кино 2022 оны 4-р сарын 15-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros



Reporter.mn NEWS ARTICLE
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...