Reporter
...
...
"Юрийн галавын ертөнц: Ноёрхол” кино 2022 оны 06 сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ
2022-05-10 08:07:22

Кино түүхийг өөрчилсөн “Юрийн галав” цувралын сүүлчийн анги хийгээд дэлхий дээрх хамгийн том блокбастер кино болох “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” 2022 оны 06 сарын 10-ны өдөр нээлтээ хийхтэй холбогдуулан гол постер, трэйлерийг олон нийтэд хүргэжээ. “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” киноны гол постерт “Юрийн галавын цэцэрлэг”, “Юрийн галавын ертөнц” цувралуудын гишүүд хамтдаа тоглож байгаа нь дэлхий дахины кино шүтэн бишрэгчдийн сэтгэлийг догдлуулж байна. “Юрийн галавын ертөнц” цувралын Крис Прэтт, Брайс Даллас Ховард нар болон шинээр ДеВанда Уайз, Изабелла Сермон нар нэгдэн гайхалтай бүтээлийг үзүүлэх ажээ.  


Мөн “Юрийн галавын цэцэрлэг” киноны багийн үндсэн гишүүд хийгээд докторуудаас бүрдсэн Лора Дерн, Жефф Голдблюм, Сэм Нилл нар тоглож, бусдыг өөртөө татдаг гайхалтай байдлыг киноны зэвсэг болгон харуулах ажээ. “Дэлхийн том блокбастер кино, одоо бүх зүйл дуусч байна” гэдгийг мэдрүүлэх мэт 1993 оноос 2022 оны хүртэлх кино түүхийг өөрчилсөн дэлхийн том блокбастер киноны цувралын агуу аялал дуусах цаг хугацаа ирснийг мэдэгдэнэ. Гол постертой хамт олон нийтэд цацагдсан трэйлерт үлэг гүрвэл сургагч Оуэн (Крис Прэтт)-ы өсгөсөн хамгийн их мутацид орсон үлэг гүрвэл Блью өөрийн зулзага Бетатай хамт гарч ирж анхаарлыг татах болно. Оуэн “Зулзагыг чинь буцааж авчирна гэж амлаж байна” хэмээгээд хүн төрөлхтөн, үлэг гүрвэл нарын хамтын оршлыг харуулах ажээ.  


Тус трэйлерт “Юрийн галавын цэцэрлэг”, “Юрийн галавын ертөнц” цувралуудын гишүүд нэгдэж, мөхөлтэй нүүр тулаад байгаа хүн төрөлхтний амьд үлдэх сүүлийн тулааныг харуулах аж. Трэйлерийг л үзэхэд айдас түгшүүр, маш нарийн зураглалтай байдаг. “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” киноны трэйлерийн сүүлийн хэсэгт дэлхий дээрх хамгийн том махчин үлэг гүрвэл гиганотозавр гарч ирснээр дуусдаг.


Кино театрын өргөн дэлгэцээр үзэж байж л гайхалтай нарийвчлалыг харах боломжтой, хүчирхэг тулааныг харуулсан “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” нь сүүлчийн анги гэдгээрээ өмнөх цувралуудаасаа тэс өөр мэдрэмжийг өгөх ажээ.  

“Юрийн галав” цувралын сүүлчийн анги, блокбастер кино болох “Юрийн галавын ертөнц: Ноёрхол” 2022 оны 06 сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...
user
Амазоны энэ жилийн ном “Эрх чөлөөт Робот Роз” өргө...
“Эрх чөлөөт Робот Роз”-д санаандгүй ослоор өргөн уудам зэрлэг талд буусан Робот Роз ганцаар үлдсэн...
user
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-...
2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли К...
user
Уолт Дисней, “Фрозен 3, Тоглоомын түүх 5 зэрэг шин...
Уолт Дисней компани (цаашид Дисней гэнэ) өнгөрөгч амралтын өрдүүдэд “D23: The Ultimate Disney Fan E...