Reporter
...
...
“Black Adam” киноны гол постер цацагдлаа Супер баатрын дүрд Дуэйн Жонсон...
2022-09-20 02:39:43

“Галзуу хурд”, “Жуманжи” зэрэг цувралуудад тоглосон Холливудын тулаант киноны од Дуэйн Жонсон DCEU -ийн кино “Black Adam” киноны гол дүрд сонгогдож, үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Тус кино нь 5000 жилийн өмнөх эртний Кандак хотын боолоос хэнд ч дийлэгдэшгүй нэгэн болсон ба өөрийн аргаар шударга ёсыг тогтоохын тулд тулалдаж буй тухай өгүүлэх тулаант блокбастер кино юм. Олон нийтэд цацагдсан гол постерт урьд хожид харж байгаагүй шинэ төрлийн баатар, Блэк Адам болсон Дуэйн Жонсоны хүчирхэг харц олны анхаарлыг татаж байна.


Мөн “Циклон(Квинтесса Суинделл)”, “Хоукмен(Элдис Хож)”, “Доктор Фейт(Пирс Броснан)”, “Атом Смашер(Ной Сентинео)” гээд DC-ийн баатрын “Justice Society” багийн бүрэлдэхүүн анх удаа олон нийтэд дэлгэгджээ.

Түүнчлэн олон нийтэд дэлгэсэн гол трэйлерт хүүгийнхээ үхэхийг хараад юу ч хийж чадаагүй Блэк Адамын эмгэнэлт түүхтэй хамт “Хүү минь намайг аврахын тулд өөрийн амиа золиосолсон” гэж намуухан хэлэх тэрхүү үгсийн цаана асар их уур хилэн буцлах ажээ.


5000 жилийн дараа, хэн ч зогсоож үл чадах нэгэн болсон Блэк Адам нь гайхалтай бяр чадалтай, сумнаас өөрийгөө хамгаалдаг, нисдэг, мөн өөрөөсөө цахилгаан гаргадаг бөгөөд тэрээр DC-ийн түүхэн дэх маш хүчирхэг сөрөг дүр аж. Их шидтэн Доктор Фейтээр ахлуулсан шударга ёсны төлөө тэмцэгч байгууллагын гишүүд нэг нэгээрээ гарах ба DC-ийн баатруудын шинэ баг ямар байх нь сонирхол татаж байна.

“Black Adam” кино 2022 оны 10-р сарын 21-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...