...
...
“Зуун камераар агаар дахь зураг авалт”... “Black Adam” киноны онцлог
2022-10-24 16:23:49

“DCEU”-ийн тулаант блокбастер шинэ бүтээл “Black Adam” киноны онцлогийг тоогоор илэрхийлжээ.


▲ Холливудын тулаант киноны од Дуэйн Жонсоны #2 дахь комикс зохиолын кино   

5000 жилийн өмнө эртний улс Кандакт боолоос хэнд ч дийлэгдэшгүй нэгэн болсон Блэк Адам өөрийн аргаар шударга ёсыг тогтоохын тулд тулалдаж буй тухай өгүүлэх тулаант блокбастер кино “Black Adam”-д Холливудын тулаант киноны од Дуэйн Жонсон тогложээ. Тэрээр комикс цувралаас сэдэвлэн бүтээгдсэн 2 дахь кинондоо тоглоод байна. Грекийн бурхан Геркулесийн тухай өгүүлсэн “Геркулес”(2014) кинонд тоглосноос яг 8 жилийн дараа комиксын эсрэг дүрийн баатар Блэк Адамд тогложээ. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй цэрэг “Геркулес”, түүний дараа хэнд ч дийлэгдэшгүй, эсрэг дүрийн баатар Блэк Адамын дүрийг бүтээсэн Дуэйн Жонсоны анхны эсрэг дүрийн баатрын дүр юм. Тиймд дэлхий дахины шүтэн бишрэгчид нь маш ихээр анхаарч байна.

 

▲ DCEU-ийн #11 дэх бүтээл “Black Adam”   

Хоёр дахь тоо бол 11. “Batman”, “Wonder Woman”, “Aquaman”, “The Suicide Squad” зэрэг дэлхий дахинаа хүчирхэг шүтэн бишрэгчдийн армитай DCEU-ийн 11 дэх бүтээл бол “Black Adam” юм. Тэрээр машиныг хэдэн хэсэгт хувааж, онгоцны далавчийг нүцгэн гараараа цохидог гайхалтай бяр чадалтай, сумнаас өөрийгөө хамгаалдаг, нисдэг, мөн өөрөөсөө цахилгаан гаргадаг. DC-ийн түүхэн дэх хамгийн хүчтэй шинэ төрлийн эсрэг дүрийн баатар төрсөн тухай өгүүлэх “Black Adam” нь өнөө хүртэл огт үзэж харж байгаагүй гайхалтай тулааныг үзүүлэх ба кино театруудыг дээд цэгт нь хүртэл хөгжөөх ажээ.    


▲ Бүхний эхлэл! #5000 жилийн өмнөх эртний улс Кандак 

Гурав дахь тоо бол 5000. “Black Adam” кино нь 5000 жил ховор металл Этерниумийн улмаас мандан мөхөж ирсэн Кандак улсын тухай өгүүлдэг. Олон жилийн түүхтэй Кандакийг бодит мэт харагдуулахын тулд продакшн дизайны баг цаг тутамд харуулдаг виртуал продакшн апп-ыг ашиглан, 5000 жилийн өмнөх эртний дүр төрх, мөн орчин цагийн Кандакийг 3D-ээр харуулжээ. Түүнчлэн орчин цагийн соёл иргэншилд үлдсэн Ромын барилгыг ашиглан DC комикс ном, Блэк Адамтай холбоотой домгийн тухай материалд үндэслэн комикс шүтэн бишрэгчдийн төсөөлөлд оршин тогтнож байсан улсыг бүрэн бүтээж чадсан.

 

▲ #1940 онд комикст анх гарч байсан баатруудын арми “Шударга Ёсны Нийгэмлэг” 

Дараагийн тоо бол DC-ийн анхны баатруудын арми Шударга Ёсны Нийгэмлэг нь анх эх зохиолд 1940 онд гарч иржээ. Супермэн, Бэтмэн, Вондер Вүмэн зэргээс бүрдсэн DC-ийн өөр нэгэн баатруудын баг Жастис Лигээс 72 жил, Марвелын комикс Авенжерсээс 23 жилээр түрүүлэн комиксын түүхэн дэх хамгийн анхны баатруудын баг юм. Агуу хүчтэй их шидтэн Доктор Фейт(Пирс Броснан), Блэк Адамтай мөргөлдөөн үүсгэх Шударга Ёсны Нийгэмлэгийн удирдагч Хоукмен(Элдис Хож), биеэ өөрийн дураар томруулж, жижиглүүлэх чадвартай Атом Бутлагч(Ной Сентинео), салхийг удирдах чадвартай Циклон(Квинтесса Суинделл). “Black Adam” киногоор өргөн дэлгэцнээ анх удаа үзэгчдэд танилцуулагдах Шударга Ёсны Нийгэмлэгийн гишүүн тус бүрийн сэтгэл татам байдал, ер бусын чадвар үнэхээр хүлээлт үүсгэж байна.   


▲ #100 камераар агаарт тулалдах тулааны зургийг авсан!

Сүүлийн тоо “100” нь тийрэлтэт онгоцыг гүйцэн очоод нүцгэн гараараа далавчийг нь цохидог Блэк Адамын нисэх чадвар болон бяр чадлыг нь бодит мэтээр мэдрүүлэхийн тулд ашигласан камерын тоо юм. “Black Adam” киноны тусгай баг нь Дуэйн Жонсоны биеийг 100 камераар авч, биеийг нь бүхэлд нь компьютер графикийн өгөгдөл болгож, шаардлагатай үед шинээр зургийг нь авсан мэт харагдуулахын тулд ашигласан ажээ. Дуэйн Жонсоны онцгой, гайхалтай тулааныг харуулсан жүжиглэлт, орчин үеийн дэвшилтэт техник технологитой кино багийн хичээл зүтгэлээр бүтсэн “Black Adam” бүтээлийн өндөр түвшний тулааны хэсгүүд нь кино сонирхогчдын сонирхлыг маш ихээр татаж байна.

“Black Adam” кино нь яг одоо кино театруудад гарч байна. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тави...
Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хот...
user
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” к...
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” киноны дуу аль хэдийн ярианы халуухан сэдвүүдийн н...
user
Крис Прэтт “Галактикийн хамгаалагчид 3”-ыг үзэх эр...
“Галактикийн хамгаалагчид 3” кино Гамораг алдаж уйтгар гунигт автсан Питер Квил аюулд унасан галакт...
user
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос...
user
“Галактикийн хамгаалагчид 3” киног сайнаар үнэлж,...
Сүүлийн үед гаднын сайтуудад “Хамгаалагчид 3” киног магтсан сэтгэгдэл их байна. “Digital Spy”-ийн Я...
user
“Галактикийн хамгаалагчид 3” томоожиж, төлөвшсөн Г...
2023 оны 05-р сард нээлтээ хийх “Галактикийн хамгаалагчид 3” киноны шинэ трэйлер цацагдлаа. Тус трэ...
user
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр”...
“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны...
user
“The Super Mario Bros. Movie”, “Галзуу хурд 10” “Г...
“The Super Mario Bros. Movie”, “Галактикийн хамгаалагчид 3”, “Галзуу хурд 10” гээд үнэхээр үзүүштэ...
user
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үү...
Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн...
user
“Усан дотор ** цагийн зураг авалт хийсэн”... Лусын...
Холли Бэйли бяцхан лусын дагиныг маш олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2023 оны 03-р...
user
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “...
Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bro...
user
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons...
Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн...
user
Супер баатар Шазамын гайхалтай өсөлтийн үе.... “Ша...
4 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирсэн “Шазам” киноны 2 дахь бүтээлд супер баатар Шаз...
user
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэ...
Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баата...
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU