Reporter
...
...
Рианна, “Black Panther: Wakanda Forever” киноны дууг дуулна
2022-10-28 08:44:54

Дуучин Рианна(нас 34) Марвелын баатартай кино “Black Panther: Wakanda Forever” киноны дууг дуулна. 2022 оны 10-р сарын 26-ны өдөр Variety сайтад “Рианна “Black Panhter: Wakanda Forever”-ийн “Lift me up”-аар эргэн ирнэ” гэж нийтлэгджээ. 

Чадвик Боузманы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх тус дууг Темс, Людвиг Йоранссон, Рианна, Райан Куглер найруулагч нар бүтээжээ. 2022 оны 10-р сарын 28-ны өдөр тус дуу олны хүртээл болно. Темс “Райан Куглер найруулагчтай ярилцаж байгаад дууны талаарх түүний санааг сонсоод надад хорвоог орхисон бүхий л хүмүүсийнхээ халуун тэврэлтийг дүрслэн бичих хүсэл төрсөн.” гэж хэлжээ. 


Улмаар “Хэрэв одоо надад тэдэнд дуу дуулж өгч, тэднийг хэчнээн их үгүйлэн санаж байгаагаа илэрхийлэх боломж олдвол сэтгэл ямар байх бол оо гэж төсөөлөхийг хичээсэн.”, “Рианна бол надад гайхалтай мэдрэмжийг өгсөн дуучин учир тэрээр энэ дууг дуулах нь нэр төрийн хэрэг.” хэмээн хэлсэн байна. Хар ирвэс буюу Т’Чалла хааны дүрийг бүтээсэн Чадвик Боузман 2020 онд 43 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдраар хорвоог орхисон билээ.

“Black Panther: Wakanda Forever” кино нь Вакандагийн хаан Хар ирвэс Т’Чалла өөд болсны дараа асар хүнд байдалд орсон Вакандаг хамгаалахын төлөө хувь тавилангаа дэнчин тавин байлдах дайн тулаан, шинэ сахин хамгаалагч төрөх талаар өгүүлэх блокбастер юм. 

“Black Panther: Wakanda Forever” 2022 оны 11-р сарын 11-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...